П.Мөрөн бол удам дамжсан мото спортын тамирчин бөгөөд 20 гаруй жилийн турш хурд, тэсвэр, ур чадвараа сорин олон тэмцээнд амжилттай оролцсоор байна. Тодруулбал П.Мөрөн нь олон улсын хэмжээний мастер А. Пүрэвдоржийн хүү бөгөөд багаасаа мото спортын орчинд өссөн юм. Түүний аав мото спортын тамирчнаас гадна мотоцикл засварын газаражиллуулдаг байсан бөгөөд гэр бүлийн орчин нь түүнийг энэ бартаат, эр зориг, тэсвэр тэвчээр, хурд, хүчийг шаардсан спортын зам руу хөтөлжээ. Тэрээр 6 настайдаа анх мотоциклны дөрөөн дээр гишгэж үзсэн бөгөөд 13 настайгаасаа уралдаанд оролцож мэргэжлийн тамирчин болох зам нь нээгдсэн юм.
Тэрээр 90 орчим гадаад, дотоодын мото уралдаанд оролсон бөгөөд тэмцээн бүртээ амжилт үзүүлсэн гэхэд хилсдэхгүй.
Бид “MYCAREER” ярилцлагын хөрөг нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт түүний мотоспортын тамирчин болсон түүх хийгээд ирээдүйн зорилго мөн "авто мото спортын олимп" гэгддэг “Дакар Ра́лли”—д оролцож 7500 км замыг туулсан тухай ярилцсан юм.
https://www.facebook.com/share/v/1PtmwLpUA5/?mibextid=wwXIfr
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна