БНКУ-ын Астана хот дахь Сансар судлалын үндэсний төв нь сансрын технологийн задгай музей, нислэгийн удирдлагын төв, өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын навигацийн төв бүхий цогцолбор юм.
УИХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид хоёр улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, сансар судлалын чиглэлээр туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчдийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй албан ёсны айлчлалын нэг хэсэг бөгөөд айлчлалын бүрэлдэхүүнд Монгол-Казахтаны парламентын бүлгийн гишүүд, таван нам, эвслийн төлөөлөл, орон нутгийн удирдлага, бизнесийн салбарынхан, судлаачид оролцон, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт, арга хэмжээнд оролцож байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна