Францын Ерөнхийлөгч Э.Макрон 26 улс Украинд дайны дараахь аюулгүй байдлын дэмжлэг үзүүлэх амлалтыг өгч байгааг пүрэв гарагт Парис хотноо зарлан мэдэгджээ.
Тэрээр мэдэгдэлдээ, ОХУ-тай аливаа гал зогсоох тохиролцоонд хүрсний дараа 26 улс Украинд цэрэг илгээн байршуулж, аюулгүй байдлын дэмжлэг үзүүлэх амлалтыг өгч байгааг Зеленскийн Европын удирдагчидтай хийсэн уулзалтын дараа Э.Макрон мэдэгдсэн байна.
Дээрх мэдэгдэлд “цэргүүдийг хуурай газар, далай тэнгис, агаарт байршуулах ба энэ нь аюулгүй байдлын баталгаа олгоход чиглэгдсэнээс биш ямар нэгэн байдлаар ОХУ-тай дайн өдөөх, зөрчилдөөн үүсгэх зорилгогүй” гэдгийг тодотгожээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна