Индонезийн парламентын гишүүдэд тансаг зэрэглэлийн байр, орон сууц олгодог шударга бус явдлыг эсэргүүцсэн ард иргэдийн жагсаалын эсрэг тус улсын эрх баригчид цэргүүдийг дайчлах арга хэмжээг даваа гарагаас авч эхлээд буй.
Олон хоног үргэлжилж буй иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр 8 хүн амиа алджээ. Жагсагчид улсынхаа сангийн сайд болон хэд хэдэн парламентын гишүүний байр байшин, орон гэрийг нь тонож дээрэмдсэн хэргүүд сүүлийн өдрүүдэд гарсан байна.Мөн жагсаал өрнөж буй энэ үед цагдаа нар их сургуулийн хотхонд нулимс асгаруулагч хэрэглэж байгаа аж. Индонезийн бүхий л шатны сургуулиудын хичээл цахимаар орж байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна