Япон улсад энэ жил (SFTS) буюу хачигт халдварт өвчний тархалт нэмэгдэж, 126 хүн нас баржээ. Наймдугаар сарын 17-ны байдлаар улсын хэмжээнд тус халдварт өвчнөөр өвчилсөн 143 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн дээд үзүүлэлт болсон байна. Тус вирус нь буга, арьс шир, Тайванийн хэрэм, тэжээвэр амьтдаас хувалзаар дамжин хүний цусанд халдварладаг байна. Хачигт халдвар авсан хүн 38 хэм хүртэл халуурах, хэвлийгээр хүчтэй өвдөж, суулгах шинж тэмдэг илэрдэг бөгөөд тус халдвар авсан тохиолдолд үхэлд хүргэх аюул нь 10-30 хувьтай байдаг байна. Одоогоор вирусийн эсрэг вакцин байхгүй бөгөөд томуугийн эмийг эмчилгээнд ашиглагдаж байна. SFTS вирус 2011 онд Хятадад илэрч, 2013 онд Японд анхны тохиолдол батлагдаж байжээ. Хоккайдо болон Канто бүс нутгаар халдварын тархалт нэмэгдэж, вирусийн голомтоос өөр газар бүртгэгдсэн нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байна.
Эх сурвалж: Newsonjapan
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна