Дуучин Тэйлор Свифт Америк хөлбөмбөгийн тамирчин Травис келситэй сүй тавьснаа зарлалаа

А.Булганчимэг
2025/08/27

Дуучин Тайлор Свифт Америк хөлбөмбөгчин Травис келситэй Миссури мужийн цэцэрлэгт хүрээлэнд сүй тавьснаа өнөөдөр /2025.08.27/ зарлалаа. Тэйлор Свифт өөрийн инстаграм хуудаснаа хөлбөмбөгчин Травис келситэй тэврэлдэж байгаагаа сүйн бөгжний зургийн хамт нийтэлж интернет орчинд шуугиан тарьж байна. Тухайн зурганд цэцэрлэгт хүрээлэнд хөлбөмбөгчин Травис кельси Таялорын урд сөгдөж, санал тавьж байгаа нь харагдана. Тэдний романс 2023 оны зун эхэлж, Super bowl Coachella гэх томоохон концертуудад хамт явж, олны анхааралд өртөх болсон байна. Энэхүү алдартнуудыг сүй тавьсан тухай мэдээнд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп амжилт хүсэж ингэж хэллээ. Тэрбээр, “Тэдэнд маш их амжилт хүсье. Би Травис кельсиг сайн тоглогч, гайхалтай залуу гэж бодож байна” гэсэн юм. Мөн Жижи Хадид, Чарли Пут, Сабрина Карпентер гэх бусад одууд тэдний зургийг дэмжин лайк дарж, баяр хүргэсээр байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна