Нью-Йоркийн цэцэрлэгт хүрээлэнд зэвсэгтэй этгээд халдсаны улмаас дөрвөн хүн шархдаж, нэг хүн амиа алджээ

А.Булганчимэг
2025/08/25

Нью-Йоркийн цэцэрлэгт хүрээлэнд зэвсэгтэй этгээд халдсаны улмаас дөрвөн хүн шархдаж, нэг хүн амиа алдлаа. Тодруулбал, Бямба гарагийн /2025.08.23/ орой Нью-Йорк хотын Бронкс дүүргийн Хаффен цэцэрлэгт хүрээлэнд өсвөрийн сагсан бөмбөгийн тэмцээн дээр олон хүн цугларсан байхад буун дуу гарчээ. Улмаар олон хүнийг буудсан гэх дуудлага мэдээлэл 911 дугаарт ирсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу цагдаа нар цэцэрлэгт хүрээлэнд очиход 32 настай эрэгтэй цээжиндээ буудуулж нас барсан байдалтай байжээ. Мөн 17 настай охин нүүрэндээ буудуулж шархадсан ба одоогоор биеийн байдал нь хүнд байгаа юм байна. Харин өөр Гурван хохирогчид 30 настай эрэгтэй, 29 настай эмэгтэй , 42 настай эрэгтэй буудуулж шархадсан ба биеийн байдал тогтвортой байна. Одоогоор сэжигтнээр дөрвөн хүнийг баривчлан байцааж байгаа ба цагдаа нар гэмт этгээдүүдийг илрүүлэхээр шуурхай ажиллаж байгаа гэж "abc агентлаг" мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна