АНУ-ын Флорида мужийн гимнастикийн дасгалжуулагч өөрийн шавь болох насанд хүрээгүй гурван охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 12 жилийн ял авлаа. Өдгөө 40 настай Оскар Олеа 2011 онд гимнастикийн багшаар ажиллаж байхдаа 12-16 настай сурагчтайгаа бэлгийн харилцаанд орж, хүчирхийлэл үйлдсэн гэдэг гэм буруугаа хүлээн зөвшөөрчээ. Гэмт хэрэгтнийг 2024 оны хоёрдугаар сараас хойш удаан хугацаанд байцаасны дараа баривчилсан байна. Гурван хохирогчийн нэг нь 12 настай бол нөгөө хоёр нь 16 настай байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна