Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ

Admin
2025/08/22

Пакистанд хүчтэй аадар орсны улмаас сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 46 хүн амиа алдсанаар өнгөрсөн пүрэв гаргаас хойш амь эрсэдсэн хүний тоо 393-д хүрсэн тухай тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах газраас мягмар гарагт мэдээлжээ.

Зургаадугаар сарын 26-нд борооны улирал эхэлснээс хойш нийтдээ 706 хүн амиа алдсан гэж тус байгууллагын тайланд дурдсан байна. Тэдний ихэнх нь байшингийн дээвэр нурсны улмаас, зарим нь үер, хөрсний нуралт, аянга цахилгаанд цохиулснаас болж амиа алджээ. Мужаар авч үзвэл, Хайбер Пахтунхва мужид хамгийн олон буюу 427 хүн амиа алдсан байна. Хүчтэй аадар бороо үргэлжлэн орж байгаа нь улсын хэмжээнд дэд бүтэц, хувийн өмчид их хэмжээний хохирол учруулжээ. Зургаадугаар сарын 26-наас хойш 2934 гаруй байшин барилга эвдрэн сүйдэж, 1108 толгой мал хорогдсон байна. Мөн 451 км зам, 152 гүүр эвдэрсэн бөгөөд Хайбер Пахтунхва болон Пакистаны хяналтад байдаг Кашмир мужид хамгийн их хохирол учирчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна