Лабубу хүүхэлдэйг анх Хятадын "Поп март" дэлгүүр үйлдвэрлэж, дэлхий дахинд өргөн цар хүрээгээр борлуулж байгаа. Зөвхөн хүүхэд төдийгүй насанд хүрэгчид ч лабубу хүүхэлдэйг машин, цүнхнээсээ зүүж хэрэглэх гэх мэт олон янзаар ашиглаж, тоглодог болсон. Тэгвэл АНУ-ын "Хэрэглэгчийн бүтээгдэхүүний аюулгүй байдлын хороон"-оос хуурамч лабубуны талаар яаралтай сэрэмжлүүлгийг өчигдөр /2025.08.20/ хүргэлээ. Тухайн сэрэмжлүүлэгт хуурамч лабубу тоглоомууд амархан тасарч, жижиг хэмжээтэй болсноор хүүхдүүд залгиснаар хахаж, амьсгал боогдох тохиолдлууд нэмэгдсээр байгаа гэж бичжээ. Иймд "Аюулгүй байдлын комисс"-оос эцэг эхчүүд, худалдан авагчдад албан ёсны газраас хаяг шошгыг сайтар шалгаж жинхэнэ лабубу худалдан авахыг зөвлөлөө. Мөн сонирхуулбал, "Поп март" компани лабубу тоглоомын борлуулалтаар энэ оны хагас жилд 400 хувийн цэвэр ашиг олсон төдийгүй өнгөрсөн сараас энэ сарын орлого 204.4 хувиар өсөж, 1.93 тэрбум долларын ашиг олжээ.
Эх сурвалж: goodmorningamerica.com
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна