Төв шуудангийн уулзварыг зургаадугаар сарын 14-ний 23:30 цагаас хааж, шинэчилнэ

Admin
2025/06/10

Энхтайваны өргөн чөлөөний авто замыг шинэчлэх ажлын хүрээнд Төв шуудангийн уулзварыг зургаадугаар сарын 14-ний 23:30 цагаас хааж, шинэчилнэ. Уг хэсгийн авто замыг асфальт бетоноор хучиж, тэмдэглэгээ хийх бөгөөд зургаадугаар сарын 15-ны 15:00 цагт нээх аж.

Мөн Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Гүнтийн постоос урагш 2 км замыг өнөөдөр /2025.06.10/ 22:00 цагт хааж, шинэчлэхээр болжээ. Улмаар энэ сарын 15-ны 06:00 цагт нээнэ. 

Авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд цементээр бэхжүүлсэн суурь болон авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх юм.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна