Ч.Сайханбилэг: Монгол улсын төрийн тэргүүнээс надад бодитой заналхийлэл ирсэн

Admin
2026/03/02

Гэмт хэрэгт холбогдоод гадаад улс руу оргон зайлсан гэх Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Лхагвын тойм” нэвтрүүлэгт ярилцлага өгчээ. Нэвтрүүлэг энэ лхагва гарагт /2026.03.04/ 20.30 цагт NTV телевизээр гарах аж.

Тэрбээр энэхүү ярилцлагын үеэр "Монголд ирэхгүй байгаа шалтгаан болон Дубайн гэрээ, өөрт нь ирсэн улс төрийн дарамт шахалтуудын" талаар хэлсэн байна. 

Засгийн газраас авлигын гэмт хэрэгтэй тэмцэхээр “Шувуу” ажиллагааг 2023 онд эхлүүлж байв. Улмаар  Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нарын нийт 34 хүнийг эрэн хайж байгаа хэмээн мэдээлж байлаа. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Дубайн гэрээнээс эхлээд байгалийн баялгийг ард түмэнд хүртээх санааг нэг Ерөнхий сайд нь Засгийн газрынхаа танхимд ч танилцуулалгүй гадаад улсын компанийн захирлын гал тогооны өрөөнд шийдвэрлэсэн. Өнөөдөр ард түмнийхээ нүүрийг харж чадахгүй зугтаад явж байна. Тэр Ерөнхий сайдыг өнөөдөр ард түмэн нь, хууль хяналтын байгууллага нь, төр нь авчрах гээд ажиллаж байгаа. Манай яам өчигдөрхөн АНУ-ын авлигатай тэмцэх байгууллагын албаны хүмүүстэй уулзаад явж байна” хэмээж байв.


 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.23
27 минутын өмнө
0
0
Энийг бүүрррррррррр
Хариулах