М.Адилсайхан: Нэгдүгээр эмнэлгийн даргыг 7 хоногт гурван удаа солигдсон

Admin
2026/02/26

Өнөөдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар тус эмнэлгийн удирдлага, эмч нар мэдээлэл өглөө. Энэ үеэр Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал М.Адилсайхан: Нэгдүгээр эмнэлгийн даргыг 7 хоногт гурван удаа сольсноос болж эмнэлгийн хэрэгслийн тендер цуцлагдаж дурангаар хийх хагалгааг хэвлий зүсч хийсэн тухай мэдээлсэн юм. Мөн Улсын төв нэгдүгээр эмнэлэг нь Компьютер томограф байхгүйн улмаас  өвчтөнүүд өөр эмнэлэгт өндөр үнээр зургаа авхуулж байгаа тухай мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.113.186
2026/02/26
0
0
ер нь энэ эмнэлэг улсдаа урдаа барьдаг эмнэлэг гэдэг мөртлөө үнэн дорой. Эмч нар нь маш чадваргүй.. үзлэгийн өрөөнүүд нь зүгээр хонгил. өвчтөн хувцсаа ч тайлж үзүүлэх байтугай суух ч зав бараг байдаггүй. нэг их шинжилгээ өг гээдл явуулдаг. 6 -р сард үзүүлсэн бол шинжилгээний очер нь 11 сард гарна. тэр болтол хүн хэд үхэх хугацаа. Онош гэдэг ойлголт бараг байхгүй. тийм байж болзошгүй л гэж хэлнэ. . хөгшин хүмүүст бол хөгшин л гэсэн онош өгнө. Жоохон ч гэсэн тохитой болгомоор.Бод малыг хачиг өвчнөөс хамгаалж усанд шидээд байдаг шиг байж болмооргүй.
Хариулах