Вакцины талаарх сөрөг, худал мэдээлэл цацдаг хүмүүсийг шалгуулахаар Тагнуулын байгууллагад хандсан талаар Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдэгдлээ.
Тэрбээр "2023, 2024 онд вакцины талаар худал мэдээлэл тараасны үр нөлөөг бид өнөөдөр амсаад сууж байна. Жилд 160 гаруй эмэгтэй урьдчилан сэргийлэх 100 хувь боломжтой хавдраар нас барсан. Иймд бид Тагнуулын ерөнхий газарт албан тоотоор хандсан байгаа. Яагаад гэвэл энэ нь Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. 80, 90 мянган дагагчтай хүмүүс "Үргүйдэл, үхэл үүсгэж байна" гэж дандаа худал мэдээлэл тарааж байна" гэлээ.
Сэтгэгдэл (1)