Төрсөн дүүгээ зодож хөнөөгөөд, цогцсыг нь нууж булсан хэргийг цагдаагийнхан илрүүлжээ. Тодруулбал, Ховд аймгийн Буянт сумын иргэн Г нь 2022 онд сураггүй алга болжээ. Түүний алга болсон байдал нь сэжигтэй байсан хэмээн тул цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.
Улмаар мөрдөн шалгалтын явцад сураггүй алга болсон гэх Г-г нас барсан болохыг тогтоож, түүний цогцсыг олсон байна.
Уг хэргийг түүний төрсөн ах 41 настай Б нь 2022 онд хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож амь насыг нь хохироосон байна.Ингэхдээ тэрбээр эхнэрээ айлган сүрдүүлж, найз болон өөрийн хүргэн нартай үгсэн тохиролцож, амь хохирогчийн цогцсыг нууж булсан болох нь тогтоогджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна