ASU.mn сайтаас эрхлэн гаргаж буй “Нууц биш түүх” булангийн эхний дугаарт бусдын нэгэн адилаар Солонгост ажиллаж, ахуй амьдралаа дээшлүүлэх зорилготой 32 настай нэгэн залуугийн түүхийг онцолж байна. Тэрбээр багаасаа л гэр бүлийн хүнд хэцүү уур амьсгал дунд дутуу хатуу амьдрал туулж иржээ. Ингээд түүний түүхийг хүлээн авч уншина уу!
НУУЦ БИШ ТҮҮХ: Би одоо 32 настай. Намайг төрөхөд л, аав архины хамааралтай байсан. Дээр нь маш хэрцгий, хайрлаж энэрнэ гэж мэдэхгүй. Ээж болохоор, ийм хүнтэй суусандаа харамсдаг. Аав, ээж хоёулаа ажилгүй. Гэр бүлийн орлого, юу ч байхгүй. Хоёр, гурав хоног хоосон хонох энүүхэнд, аав орой бүр орж ирж агсан тавьж зодно. Би ядарч зовж өлсөж цангаж байна гээд л. Манай хоёр ахыг зодоод, хэд хэд удаа гэмтлийн эмнэлэгт хэвтүүлж байсан. Тэгээд зодох арга барилаа өөрчлөөд индүүний оосроор ороолгодог болсон. Ёстой яргалал дунд, хоосон өлөн зэлмэн орчинд өссөн. Гэхдээ, энэ бүхэн хэзээ нэгэн цагт дуунадаа л гэж дотроо залбирдаг байж билээ. Аав ээжийг эмнэлэгт хэвтсэн хойгуур хашаа байшингаа зараад зугтаачихсан. Ашгүй нэг бодлын зодох хүнгүй амарч юм шиг санагдаж байсан. Бид жаахан хүүхдүүд гэр оронгүй гудамд гарлаа. Чих амар хэд хоног гудамжаар амьдарч үзлээ. Тэгтэл ээжийн эрэгтэй дүү сонсоод гэр хашаа авч өглөө. Тэгсэн яасан аав маань мөнгөө үрж дуусгаад очих газаргүй болоод бид нар дээр хайж байгаад хүрээд ирсэн...
Тэгтэл ээжийн эрэгтэй дүү сонсоод гэр хашаа авч өглөө. Тэгсэн яасан аав маань мөнгөө үрж дуусгаад очих газаргүй болоод бид нар дээр хайж байгаад хүрээд ирсэн. Дахиад л агсан согтуу зодоон нүдээн. Цагдаад өгөхөөр эрүүлжүүлэхэд хийгээд өглөө архийг нь гаргаад л явуулчихна. Тэгж явсаар ах эгч хоёр маань 16,17 нас хүрээд гэрээс зугтаад айлын бэр, хүргэн болоод явсан. Тэгсэн эгч маань хүүхэд гаргаад нөхөртэйгөө таарахгүй байна гэж салаад нэг настай охиноо ээж бид хоёрт орхиод явчихсан. Би микроны кондуктор хийгээд л чадах бүх ажлаа хийгээд явдаг байсан. Хувцсаа угааж аваад л зар аваад өдөржин ажил хайж явна. Туршлага, нас, хувцас хунар хараад ажилд орж чадахгүй. Дүүгээ тэврээд л өдөржин автобусны цонхоор хараад ажил хайгаад явдаг байж билээ. Тэр үед хувцас хунар хүнийг гадна байдлаас нэгнийгээ маш их ялгаварлан гадуурхдаг байсан. Одоо залуучууд соёлжоод тийм юм тоохгүй болж харагдаж байна. 16-тай барилга дээр ажиллаад 23 нас хүртэл явсан. Ээж, дүү хоёртойгоо нийтийн байранд амьдарна, хашаа гэрээ тэр мууд орхиод явсан. Байнга хэрүүл зодоон хийх гэж лай гээд. Уг нь ээжийн дүү авч өгсөн юм. Манай аав шиг хүмүүст анзаараад байхад хүн чанар, сэтгэл зүрх, ичих булчирхай байдаггүй юм билээ.
За би өөрийнхөө тухай ярихад, зөндөө охид надтай таарсан. Би ч хайрлаж хүндэлж охидтой дажгүй харьцдаг байсан болохоор зөндөө охид гарч ирсэн бурхан надад зөндөө гайгүй охид явуулсан. Тэр үедээ ээж, дүүг бодоод нийлээгүй ээ. Ажлаа зогсоовол бүх юм дуусчих гээд хэцүү байсан болохоор. Ээж ч яах гээд байгаа юм эхнэрээр яах вэ! больж үз гэдэг байсан. За нэг мэдэхэд 27 хүрлээ. Энэ хооронд эмнэлэгт нэг ч үзүүлэхгүй явахаар чинь бие өвдөөд ажлаас гараад гэрт хэвтэж эхэлсэн нийтийн байрандаа. Ганцаараа мэдлэг боловсрол эзэмшээгүй хүн монголд мянга зүтгээд худлаа л юм билээ. Наана болж байгаа юм шиг хэр нь. цалингаас цалингийн хооронд илүү хэрэглээ байхгүй. 1 жил гэртээ хэвтэх хооронд ээж бүр надтай яг хулгайч шиг хандаж эхэлсэн. Аавтай харьцаж байсан шиг. Ааваас энэ муу гээд юм нууж хийдэг байсан түүн шиг. Тэр хөөрхий олон жил тийм хүнтэй амьдарсан болохоор дадлаараа тэгсэн байх. Өмнө нь зүгээр байсан хэр нь хүү минь л гэдэг байсан.
Тэгээд нэг өдөр маргалдаад чиний гийгүүлдэг гэж юу байдаг юм гэж надад хэлэхэд хоолой дээр том хар юм тулаад л. Хэсэг би жаахан уусаан. Тэгээд бид хөндийрч, дүү маань том болоод ээж рүүгээ явсан. Ээж ангийн 45 жилийн уулзалтад дээрээ ангийнхаа хөвгүүнтэй нийлж тэр хүн гэр оронтой, цайгаа хуваах хөгшинтэй болоод явсан. Их сайн ах байна билээ, хөөрхий их сайн хүн тэр ах. Би ингээд ганцаараа үлдэв 28 настай. Үеийнхэн минь хүнтэй суучихсан амьдрал нь тэгширсэн. Би ганцаараа найзууд ангийнхан таарахаар хүнтэй суугаач хөгширлөө гэх юм. Гэр оронгүй мөнгө ч байхгүй. Сэтгэлээр унаж өөрийн мэдэлгүй уйлж гутарч суулаа. Ингээд нийтийн байрны мөнгө ч тулаад гудамд гарах дээрээ тулж байтал миний утас гэнэт дугараад, өмнө жил Солонгос Руу гэрээт ажилтанд бүртгүүлсэн байсан юм тэрэндээ тэнцчихсэн байсан. Нэг жил гаруй таг байхаар нь худлаа юм байна даа гэж яваад мартчихаж. Тэгсэн тэндээс над руу залгаад Солонгосын гэрээний ажилтанд тэнцлээ гэсэн. Тэгсэн хоолой чичрээд өөрийн мэдэлгүй нулимс гараад л.
Миний амьдралдаа баярласан хамгийн сайхан мөч тэр минь тэр байсан байхаа. Хүнтэй яримаар байдаг тийм хүн байдаггүй. Хайртай дотнын хүн чухал гэж тэр үед л аймар бодогдож байсан. Миний хөөрхий сайн найзууд байдаг юм, намайг гудамжны юм байхаас өдий болтол хаялгүй хайрлаж явсан. Найз нар минь хөөрхий ширээ засаад бөөн юм боллоо. Яг коронагийн өмнө монголоос явсан азтай. Би одоо монголдоо ямар ч байсан амьдрах байраа авчихлаа. Ингээд харахад ах, эгч, дүү, ээж, аав бүгдээрээ явна. Ганцхан хайрлах ёстой хүн хажуудах хайр эхнэр чинь л юм билээ. Саяхан би өвдөөд эмнэлэгт байлаа. Үхвэл би хэнийг хайрласан юм болоо. Хүнд муухай зан гаргаагүй биз дээ гэх мэтээр тийм л юм боддог юм билээ. 32-той ингээд амьдралаа дөнгөж эхлүүлж байгаа над шиг хүмүүс байдаг болов уу. Одоо эмнэлгээсээ гараад гудамд өнгөрсөн хүн болгонд аз жаргал хүсээд инээж зөрөх болно. Эмнэлгийн хашаан дотор алхаад явж байхад анзаарагдсан зүйл бол ургамал модод ямар гоё юм бэ, салхины чимээ модны ногоон ургалт, хайртай хүмүүстэйгээ модны сүүдэрт суух хүмүүс, нэгнээ иргэж ирж бүгд бие бие рүүгээ хайрын харцаар харах цагаахан атаархам сайхан юм аа. Там шиг амьдарч байсан ч сайхан гэж бодож үхнэ гэж зөндөө бодлоо. Гэхдээ бас надад нэг бодол байдаг л юм байна энэ бүхний ард ийм юм үзэж гарчхаад Монголд шинэ байрандаа найзуудтайгаа найр хийгээд, эндээс авсан шинэ хувцсаа өмсөөд гадуур алхаж яваад үзнэ дээ гээд бодох юм. Гоё шинэ хувцсаа өмсөөд монголдоо очихоор гудамжаар зөрсөн хүн болгонд аз жаргал хүсэж, залбирч, инээж өнгөрөх болно. Энийг уншиж байгаа хүмүүст Солонгос улсаас миний бие бүгдэд нь аз жаргал хүсье.
Уншигч та бүхэн өөрийн нэр ээ нууцалж, манай https://www.facebook.com/AsuNe...хуудасны чатад түүх, сургамж, ухаарлаа бусадтай хуваалцаж, хэн нэгний амьдралд гэрэл гэгээ асаах боломжтой. Хүсвэл та утасны дугаар аа доор үлдээгээрэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна