Т.Баясгалан: Ээжийгээ алдаад, гаргах гээд яг цуваа толгойлоод явж байсан чинь Жавхаа бүүр түрүүлж очоод ээж бид хоёрыг өмнөөс тосож авсан. Тэгэхэд Жавхаад маш их баярласан. Миний сэтгэлд бяцхан мөс байсан бол тухайн үед хайлсан

А.Булганчимэг
2026/03/02

“Central Tv”-ийн Tonight show нэвтрүүлэгт өчигдөр МУАЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар оролцож, хайрын түүхээ үзэгч олонд хуваалцсан нь олныг уяраалаа. МУАЖ С.Жавхлан өнгөрсөн жилд Ардын жүжигчин цолны найраа хийхдээ хамтран уран бүтээл туурвидаг байсан дуучин МУГЖ Т.Баясгаланд сэтгэлээ илэрхийлж байсан юм. Тэдний хайрын түүхийн талаар МУАЖ С.Жавхлан ийн хэлэв.

Тэрбээр, “Эхний бодол тас гээд л их зөв болчихдог шүү дээ. Тэр бодлоо би их дагадаг. Гэхдээ яг тэр өдрөө биш л дээ /инээв/. Муу нуухаар сайн илчил гэдэг шүү дээ. Энэ хорвоо дээр нэг л амьдарч байгаа юм чинь байгаа бүх зүйлүүдээ хуваалцах ёстой. Дээрээс нь Монгол түмэн бид хоёрыг ерөөчихсөн байхгүй юу. Тэр ерөөл миний нэг товчхон үг байдаг. Тавилан юм даа. 2003 онд СИУС төгсөх жилийн урд жилд аав ээж хоёрыгоо алдсан. Хүн чинь их залуургүй, жолоогүй болчихдог юм билээ. Монголын хамгийн шилдэг оюутан болоод Ерөнхий сайдаас өндөр хэмжээний шагнал авсан. Тэгээд бурхны ундаанаас сургуулийн ойр орчимд найз нөхрүүдтэйгээ сагаж, дарвиад. Бас нэг бие тоож байгаа юм байлгүй. Намайг бүгд таньж байна даа. “Энэ л С.Жавхлан шүү дээ” гээд л. Тэр үедээ бөөн зодоон хийгээд сургуулиас хөөгдөхөөр болсон. Сургуулийн хаалганы шилийг, олон ангийн цонхтой хагалсан байсан. Би хариад унтчихаад маргааш нь сургуульдаа ирэхэд бүх шилийг Т.Баясгалан шиллэчихсэн байсан. Тэгээд хурлаар ороход Хайдав багш намайг сургуулиас хөөгдөхөөс аварч байв. Үүнд их баярлаж явдаг даа” гэв.

МУГЖ Т.Баясгалан: Ардын жүжигчний том цолны найран дээр дуучин С.Жавхлан хамгийн дотнын хүмүүсээ урьсан байгаа. Ах дүү нар, нутгийнхан, хамтран зүтгэж ирсэн бүх хүмүүсээ урьсан байсан. Тэр бүх хүмүүс болон Монгол түмнийхээ өмнө надад маш их итгэж байгаа учраас тэр гайхамшигтай саналыг тавьсан. Энэ бол эр хүний хувьд маш том зориг. Дээрээс нь маш их итгэл явж байгаа гэж харсан. Би ээжтэйгээ өссөн. Нүдээ нээхэд л энэ хорвоо дээр ээж байсан. Ээжийгээ алдаад маш том орон зай үүсчихсэн хов хоосон. Тэр үед ангийнхантай ажил явдал дээр Жавхаа маань ирсэн. Маргааш өглөө нь ээжийгээ гаргах гээд яг цуваа толгойлоод явж байсан чинь Жавхаа бүүр түрүүлж очоод ээж бид хоёрыг өмнөөс тосож авсан. Тэгэхэд л Жавхаад маш их баярласан. Миний сэтгэлд бяцхан мөс байсан бол тухайн үед хайлсан. Тэгээд мөс мөнх биш гэдгийг харсан даа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна