Нийслэлийн 23 дугаар сургуулийн шинэ усан бассейныг робот цэвэрлэгчээр цэвэрлэнэ

Admin
2026/02/27

Чингэлтэй дүүрэг дэх нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан хоёр давхар барилга нь нэгдүгээр давхартаа олон улсын стандартад нийцсэн 25м х 8.8м хэмжээтэй усан бассейн, багшийн болон эмчийн өрөө, эрэгтэй, эмэгтэй хувцас солих өрөө, шүршүүр, ариун цэврийн өрөө, техникийн зориулалтын өрөөнүүдийг иж бүрнээр нь барьсан.

Хоёрдугаар давхрын спорт заал нь олон улсын стандартад нийцсэн шал, гэрэлтүүлэг, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.

Ингэснээр сурагчид стандартад нийцсэн, тохилог орчинд суралцаж, усан спортоор хичээллэх боломж бүрдэж байна.

Мөн усан бассейны усыг зориулалтын шүүлтүүрийн систем болон робот цэвэрлэгч ашиглан тогтмол цэвэрлэж, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллуулж байгаа онцлогтой. Тус бүтээн байгуулалтыг “Гэрэлтжин” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна