Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхон нь өнгөрсөн оны тавдугаар сарын 09-ний /2025.05.09/ өдөр Тайландын нийслэл Бангкок хотын Хлонг Тоэй дүүрэгт байрлах өндөр барилгын 17 давхраас унаж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарч олныг цочирдуулсан.
Тэгвэл тус хэргийг Тайландын хууль хяналтын байгууллагаас "гадны нөлөөгүй" хэмээн хаасан гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхоныг амь насаа алдсаны дараа Тайландын цагдаагийн байгууллагаас хэргийг мөрдөн шалгаж байсан бөгөөд шалгалтын явцад "Л.Орхоныг гаднын нөлөөгүй нас барсан. Тухайн хэрэг золгүй явдал байсан" хэмээн үзэж, хэргийг хаажээ.
Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн бүрэн эрхийн хугацаа дуусаж буй. Удахгүй түүни йг эгүүлэн татах аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна