Эрүү шүүлтийн дуулиан: ЦЕГ-ын дарга Ж.Болд суудлаа өгөх цаг ирлээ

Admin
2026/02/26

2026 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч иргэнийг хэрэг хүлээлгэхийн тулд зодож, эрүүдэн шүүсэн байж болзошгүй бичлэг ил болсон нь нийгмийг цочроолоо. Уг бичлэгийг Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа олон нийтэд задлан мэдээлсэн бөгөөд хүний эрхийн ноцтой зөрчил гарсан байж болзошгүйг анхааруулсан юм.

Энэ бол ганц алба хаагчийн ёс зүйн асуудал биш. Энэ бол тогтолцооны асуудал.

Хэрэв төрийн нэрийн өмнөөс хүч хэрэглэх эрх бүхий байгууллагын алба хаагч иргэнийг эрүүдэн шүүсэн нь тогтоогдвол Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн үүрэг, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд ноцтой халдсан хэрэг болно. Эрүү шүүлт бол ямар ч нөхцөлд зөвтгөгдөх боломжгүй, туйлын хориглосон үйлдэл.

Ийм нөхцөлд зөвхөн тухайн бичлэгт холбогдсон алба хаагчаар хариуцлага хязгаарлагдах ёсгүй. Удирдлагын хариуцлагын асуудал зайлшгүй хөндөгдөнө.

Цагдаагийн ерөнхий газар нь цагдаагийн байгууллагын бодлого, хяналт, сахилга хариуцлагын тогтолцоог бүхэлд нь удирдан зохион байгуулдаг төв байгууллага. Хэрэв доод шатанд эрүү шүүлтийн шинжтэй зөрчил гарч байгаа бол дотоод хяналт, сургалт, сахилгын механизм доголдсоны илрэл гэж үзэхээс өөр аргагүй. Учир нь Цагдаагийн байгууллага нь хуульд зааснаар иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг сахиулах үүрэгтэй байгууллага юм. Тиймээс Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ж.Болд  хариуцлага хүлээх ёстой
  • Эрүү шүүлттэй тэмцэх бодлого хангалттай хэрэгжсэн эсэх
  • Алба хаагчдын хүний эрхийн сургалт, хяналт ямар түвшинд байгаа
  • Иргэдийн гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэдэг
  • Өмнө нь гарч байсан ижил төстэй зөрчлүүдэд ямар арга хэмжээ авсан гэсэн асуултад тодорхой хариулт өгч, хариуцлага хүлээх ёстой

ЦЕГ-ын дарга Ж.Болд хариуцлага хүлээснээр  тус байгууллагын нэр хүнд, мөрдөн шалгах ажиллагааны хараат бус байдалд сайн үр дүнтэй юм. 


 


4
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.201
2026/02/28
0
0
Тогтолцоо гэдэг үгнийхээ агуулгыг ойлгохгүй байж олон юм бичих юмаа. Дарга солихыг тогтолцоо гэдэг юм уу. 1 хүний үйлдлээр чин шудрагаар ажиллаж байгаа олон мянган залуусын итгэл, зүтгэлийг битгий мохоогоорой.
Хариулах
202.126.88.119
2026/02/28
0
0
Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ж.Болд хариуцлага хүлээх ажил биш л дээ байгаа онохгүй л бичиж байна, Хамгийн ухаалаг гаргалгаа бол иргэд алба хаагчийн харилцааны сургалтыг л тултал сайжруулах. Зодож цохих нь дэмий, ярьдаг хэлдэг нөлөөллийн арга их л байлаа ш дээ
Хариулах
202.126.88.119
2026/02/28
0
0
Тэр дэмий, биднийг энэ олон хар хэл амаар сулруулаад мөхөөх гээд байна. Алба хаагчид арга хэмжээг хууийн хүрээнд авчихаад сургалтаа сайжруулах хэрэгтэй. Онлайн орчинд, гудамжинд харилцаа хандлага төлөвшүүлэх олон боломж байна шүү дээ. Эх орондоо хайртай бол элдэв зүйлсийг засах, сайжруулахын төлөө байцгаая хүмүүс минь!!!!!!!!!
Хариулах
202.126.91.21
2026/02/26
0
0
За донгос шат шатны дарга гэж хүмүүс байгаа. Тэд нар АБТ д заасан үүрэгтэй хүмүүс
Хариулах
202.126.92.98
2026/02/26
0
0
1 цэрэг зодолдоход даргыг нь чөлөөлдөг, 1 цагдаа иргэнийг зодоход ЦЕГ-ын даргыг чөлөөлдөг байж болохгүй шүү, шат шатны дарга нарт нь хариуцлага тооцоод, буруутай алба хаагчийг нь хуулийн дагуу шалгаж шийтгэдэг байх хэрэгтэй. Олон мянган аавын хүүд алт ч бий, чулуу ч бий шүү.
Хариулах
202.126.89.179
2026/02/26
0
0
Аливаа асуудлыг халж сольсноороо засдаг залдаг бол өдийд их л сайн болсон байх байсан. Ажил хийх гэхээр болсон болоогүй зүйлээр хатгаж хутгадаг нь сайны ёр бишээ
Хариулах
59.153.115.231
2026/02/26
0
0
Чөлөөнд нь гаргаач ээ генералыг хүн тамлаад яах гээд байгаа хүүр вэ Зандан шаар чинь
Хариулах