С.Эрдэнэбат:Эмнэлгийн ажилчдын урамшуулал цалинг нэмэх шаардлагатай байна

Admin
2025/05/20

Гүйцэтгэлийн үнэлгээ гэчихээд гүйцэтгэлээрээ ажиллаж байгаа хүний цалин нэмэгдэхгүй байгаад байдаг асуудал байгаад байгаа.Гүйцэтгэлийн үнэлгээний санхүүжилтийг нэмээд өгөхөд эмнэлэг цаанаа цалин хөлсөө нэмэхгүй
манай санхүүжилт хүрэхгүй байна,гүйцэтгэлийн үнэлгээгээ авж чадахгүй байна гэдэг асуудал байгаа. Энэ өөрөө бүтэлгүйтвэл яг гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг утгаа алдана.

Өөрөөр хэлвэл эмч ажилчид илүү сайн үйлчилгээ өгсөнийхөө төлөө миний цалин нэмэгдэнэ гэсэн сэдэл авж байж
гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг нь хэрэгжинэ.
Тийм учраас шууд төсөвтэй хамааралгүйгээр төсөв дотроо менежмэнтээ тодорхой болгож өгөх юм бол эрүүл мэндийн салбарийн цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж гарж ирнэ.

Тухайлбал:Гүйцэтгэлийн үнэлгээтэй салбарын ажилчны цалин хөлсийг үнэлгээгүйгээр цалинждаг ажилтнуудынхтай адил нэг бодлогоор явна гэж болохгүй.
Гүйцэтгэлийн үнэлгээгээр уян хатан нэмэгддэг байх зохицуулалтыг хийх нь чухал хэрэгтэй байгаа юм.
Сувилагчийн цалин бол тогтмолоор нэгдсэн журмаар тогтоогддог. Үүн дээр нэмэх нь гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой нэмж өгөхгүй бол сувилагчийн асар их дутагдалтай болчихсон байна.
Тийм учраас энэ тал дээр Мөнхсайхан сайд эмнэлгүүдэд санхүүжилт өгөөд ,өгсөн санхүүжилт ажилчдын цалин яаж нэмэгдэж байна гэдэг талаар хяналт тавих хэрэгтэй.

Эмнэлэгт санхүүжилт өгчихөөр цаанаа засвар, тоног төхөөрөмж ,хэрэгтэй хэрэггүй урсгал зардалд зарцуулчихаад яг ажилчдынхаа цалинд хүрэхгүй байх шиг байна.
Үүнээс болоод эмнэлгийн ажилчид өөр салбар луу явах,хувийн хэвшил рүү шилжихээр ажилчдын дутагдал гараад байна. Иймээс эмнэлгийн ажилчдын урамшуулал цалинг нэмэх шаардлагатай байна.


0
angry
0
care
0
haha
12
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.41.4
17 цагийн өмнө
0
0
Одоогоор 1204000 төг цалин авч бна .
Хариулах
66.181.189.209
Өчигдөр
0
0
Сувилагч нарын гүйцэтгэлийг зөв үнэлж сувилагч нарын хатгалт болон хийж бгаа шинжилгээ сувилгааг үнэлэхгүй бол нийт ажилчдын гүйцэтгэл гэж оруулаад дарга үзэмжээрээ дүгнээд өнгөрдөг дөө
Хариулах
59.153.114.235
2025/05/20
0
0
Suwilagchiin homsdold orood neg suwilagch 3-4hvnii ajiliig hiij bna. Deern vilchlvvlj bga emchilvvlegch nar eldweer doromjildog boljee. Iim tsalintai bj yadaj eldweerei hlvvleed bmaargvi bna shde.
Хариулах
66.181.161.103
2025/05/20
0
0
Зөвдөө сувилагчийн цалин хөдөө суманд бол бусад мэргэжилтэнгүүдээсээ нэг шатлал доошоо байдаг.Одоо сувилагчаар төгсөөд ажиллахгүй эмч,лаброн? ?,НЭМАжилта н,эмч зүйч гэж сураад мэргэжилээ сольж байна даа.
Хариулах