АНУ-ын ерөнхийлөгч асан Жо Байден түрүү булчирхайн хорт хавдрын хүнд хэлбэрээр оношлогдсоныг Ням гаригт мэдээллээ. Хорт хавдар түүний ясанд үсэрхийлсэн бөгөөд энэ нь илүү хүнд, түрэмгий хэлбэр юм. Өдгөө 82 настай Байден болон түүний гэр бүлийнхэн эмч нартай эмчилгээний сонголтуудыг судалж байна.
Түрүү булчирхайн хорт хавдрыг микроскопоор үзэхэд эсүүд хэрхэн харагдахаас хамааран Глисоны оноо гэж нэрлэгддэг зэрэглэлийг тогтоодог. Байдены хувьд Глисон 9 буюу хамгийн хүнд, түрэмгий хэлбэрээр оношлогджээ.
Өндөр нас, эрүүл мэнд нь АНУ-ын түүхэн дэх хамгийн ахмад ерөнхийлөгч Байдены албан тушаал хашиж байх хугацаанд санаа зовоосон асуудал байв. Ялангуяа сонгуулийн өрсөлдөөнөөс замын дунд нэрээ татсан нь түүний эрүүл мэндтэй холбоотой илүү их сэжиг таамагийг бий болгосон.
Дональд Трамп Ойрхи Дорнодын айлчлалынхаа үеэр Жо Байденд хандсан хатуу ширүүн үгс нэг бус удаа хэлсэн ч Ням гаригт түүний оношийг сонсоод гунигтай байгаагаа илэрхийлжээ. Дэд ерөнхийлөгч асан Камала Харрис мөн түүнийг хурдан эдгэрэхийг хүсч, “Жо бол тэмцэгч” гэж хэлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна