17 хүнийг баривчлах зөвшөөрлийг Тайландын шүүх олгожээ

Admin
2025/05/16

Тайландтай хөрш залгаа оршдог Мьянмар улсад болсон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл Бангкок хотод мэдрэгдэж, Төрийн аудитын газрыг байрлуулахаар барьж байсан 30 давхар цамхаг нурсан юм. Уг барилгын нурангиас 89 хүний цогцсыг гаргасан гэж холбогдох албаныхан мэдэгдсэн бол долоон хүн сураггүй хэвээр байна.

 Хүчтэй газар хөдлөлтийн үеэр нурсан  барилгатай холбоо хамаарал бүхий 17 хүнийг баривчлах зөвшөөрлийг Тайландын шүүх олгожээ. 

Цамхгийн зураг төсөл, барилга угсралт, хяналтын ажилд оролцсон хүмүүсийг баривчлах зөвшөөрөл олгосон гэж нурсан шалтгааныг тогтоохоор ажиллаж буй цагдаа нар мэдэгдсэнийг Бангкокын хэвлэлүүд мэдээлжээ. Цагдаа нар тэдний дундаас зөвхөн нэг хүнийг нэрлэсэн нь Тайландын барилгын томоохон компаниудын нэг “Italian-Thai Development” компанийн ерөнхийлөгч асан Премчай Карнасута байв. 

 Тайландын эрх баригчид барилга нурсан шалтгааны талаарх дүгнэлтээ хараахан танилцуулаагүй байгаа юм. Хүчтэй чичирхийллийн улмаас Бангкокийн өндөр барилгууд ганхаж, дээвэр дээрх усан сангаас ус асгарч буй нь дүрс бичлэгүүдээс харагдаж байсан.

Тайландын нийслэлд жуулчдын очих дуртай Чатучак захын эсрэг талд байрлах цэнхэр шил, гангаар хийсэн цамхаг болох Төрийн аудитын газраас бусад барилга газар хөдлөлтөд өртөн сүйдээгүй юм. Харин хоёр тэрбум тайланд батын /59 сая ам.доллар/ өртгөөр гурван жилийн турш барьж буй уг барилга нуранги болон хувирсан байна. Барилга нурах үед 400 гаруй ажилчин ажиллаж байсан бөгөөд аврах ажилд дрон, үнэрч нохой, кран, экскаватор зэргийг ашиглажээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна