Кремлийн хэвлэлийн алба Туркийн Истанбул хотод эхлэх Украин-Оросын засгийн газрын төлөөлөгчдийн уулзалтад оролцох албан тушаалтнуудын нэрсийг зарлажээ.
Украины еренхийлегч Володимир Зеленский энэ уулзалтад биечлэн оролцохыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд уриалж байсан ч түүний нэр уг жагсаалтад багтаагүй байна.
ОХУ-ын төлөөлөгчдийг Путиний туслах Владимир Мединский ахлахаар болжээ.
Зеленский өнөөдөр Туркийн нийслэл Анкарад айлчилж, тус улсын ерөнхийлөгч Рэжэп Тайип
Эрдогантай уулзалт хийнэ.
Украин-Оросын засгийн газрын төлөөлөгчид хамгийн сүүлд 2022 оны Гуравдугаар сард буюу хоёр улсын хооронд дайн эхэлсний дараахан Истанбулд уулзаж байжээ.
Бямба гарагт Киевт айлчилсан Европын орнуудын удирдагчид урьдчилсан болзол нөхцөлгүйгээр 30 хоногийн хугацаанд гал зогсоохыг Путинд уриалж саналыг хүлээж авахгүй бол эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээ авна гэж анхааруулсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна