Үрчилж авсан 20 гаруй муурныхаа аминд хүрсэн этгээдэд ЯЛ ОНООЖЭЭ

М.Үүрээ
2025/04/25

Өмнөд Солонгост 20 гаруй муурны аминд хүрсэн этгээдэд хорих ял оноожээ. Уг этгээд эдгээр муурны аминд хүрэхийн тулд үрчилж авсан болох нь шалгалтын явцад тогтоогдсон байна.

Тэрээр стрессээ тайлах нэрийдлээр ийнхүү муурнуудын үрчилж авдаг байжээ. Түүнд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал энэ сарын 24-ны өдөр болж, түүнийг шүүхээс Амьтны эрхийг хамгаалах хуулийг зөрчсөн хэмээн үзэж 1.6 жилийн хорих ялаар шийтгэжээ.

20 гаруй насны уг эр 2023 оны зургаадугаар сард Янсан хотоос нэгэн муурын зулзага үрчилж авчээ. Уг зулзагаа машиндаа суулган явах замдаа зодож, улмаар машинаасаа шидэж амийг нь хөнөөсөн байна. Тэрээр хоёр сар гаруйн хугацаанд үүнтэй ижил төстэй хэд хэдэн үйлдэл гаргажээ.

 Тэнэмэл муур үрчлүүлдэг онлайн форумд нэгдэн, идэвхтэй ажилладаг байсан сэжигтэн муурнуудыг эзэнтэй болгох нэрийдлээр нийт 21 зулзага үрчилж авсан болох нь шалгалтаар тогтоогджээ. Тэрээр зарим муурнуудыг шатааж, заримыг нь машинаас шидэх, зодох зэргээр онц ноцтойгоор харигсладаг байсан бөгөөд түүнд зулзага үрчлүүлсэн хүмүүс үрчлүүлсэн амьтныхаа байр байдлыг шалгахаар холбоо барьснаар уг хэрэг олон нийтэд ил болсон байна.

Шүүхээс түүнийг амьтны амьд явах эрхийг зөрчсөн, гэмт хэргийг санаатайгаар, давтан үйлдсэн, онц ноцтой, харгис хэрцгийгээр аминд нь хүрсэн гэж үзэхийн сацуу муураа үрчлүүлсэн хүмүүсийн сэтгэл зүйн байдлыг харгалзан үзэн ийнхүү 1.6 жилийн хорих ял оноосон болохоо онцлон тэмдэглэсэн байна.

29
angry
0
care
0
haha
1
liked
0
love
5
sad
4
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.110
2025/05/01
0
0
Яадаг тэнэг хүүр вэ? нялх муурнуудыг тамлахаар дур тавьдаг садист яргачин байжээ.
Хариулах
202.126.89.146
2025/04/30
1
0
Монголд амьтанг дайрсан тамалсан хүнэнцэрүүдэд ял өгөх хэрэгтэй
Хариулах
103.212.118.144
2025/04/30
1
0
амьтан хайрлаж чадахгүй юм бол яах гэж авдаг байнаа гэмгүй сайхан амьтад минь
Хариулах