“Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Ганхуяг, тус нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Золбоо нарт холбогдох хэргийг 60 хоногт багтаан дахин шалгахаар боллоо

Admin
2025/04/24

“Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Ганхуяг, тус нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Золбоо нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн мягмар гарагт хянан хэлэлцлээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийг дээрх шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг хянан хэлэлцээд шүүхээс даалгасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа дутуу гэж дүгнэн 60 хоногийн хугацаанд дахин шалгуулах захирамж гаргасан байна. Уг нь Ч.Ганхуяг, Б.Золбоо нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны аравдугаар сарын 9-нд хэлэлцээд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон. Улмаар Ч.Ганхуягийг 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 350 000, Б.Золбоог 4000 нэгж буюу дөрвөн сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байдаг.

Шүүхийн эл шийтгэх тогтоолыг Ч.Ганхуяг, Б.Золбоо нар үл зөвшөөрч, давж заалдсанаар нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг нь дахин шалгуулахаар өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд прокурорын хяналтад буцааж шийдвэрлэсэн юм. Гэвч нэмэлт шинжилгээний дүгнэлт зэрэг нь эргэлзээтэй байсан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16-5 дахь хэсгийг үндэслэн дахин шалгуулахаар болжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна