Эх үрийг чирж гаргаад ТҮЦ ачиж байгаа бол АВЛИГА ХОРООЛОЛ-оо хэзээ нураах вэ Х.Нямбаатар Дарга аа!

М.Үүрээ
2025/04/12

Улаанбаатарт газрын наймаа, авлига, ард түмнээ дээрэлхэх дээрхлэлт утгаа алджээ. Төр нэг гараараа газар чөлөөлөхнэрээр энгийн иргэдийнхээ "өмчид" халдаж, нөгөө гараарааэрх мэдэлтнүүдэд дур зоргоороо авирлах боломжийголгосоор байгаа. 

Эрх мэдэлтэй хүмүүс наанаа иргэдэд хэрэгтэй бүтээнбайгуулалт хийнэ гэж хуураад том, том шилэн барилгуудбарьдаг жишиг хэвийн үзэгдэл болов. Хэн ч хариуцлагатооцдоггүй, хэн ч шийтгэл хүлээдэггүй. Атал ард түмний эд хөрөнгийг хураан авч, торгож, цагдаж байгаа байдал ихсэж буй. Нэг үгээр Хотын дарга Х.Нямбаатарын үед Улаанбаатар хот “дээвэргүй шорон” болж  байна. Аливаа асуудалд зөв гарц гаргалгаа хайх бус харин торгоно шийтгэнэ, яллана гэдэг болов.

Сүүлийн үед өрнөж байгаа онцлох хоёр жишээг уншигч танд харьцуулан хүргэе. 

АВЛИГА ХОРООЛОЛ VS ТҮЦ

Усан парк байгуулна гэж барилгын ажил эхлүүлсэн газародоо орон сууцны хороолол боссон. Энэ асуудал 2022 оноосэхлэн олны шүүмжлэл дагуулсаар өдий хүрсэн юм. Уг ньдээрх газарт анх усан парк барих нэрээр 2008 онд газрынзөвшөөрөл авсан ч орон сууц барьсан, мөн Дунд гол орчимдбарьсан тул Усны тухай хуулийг зөрчсөн болох нь холбогдохгазруудын хяналт шалгалтаар тодорхой болж, эцэстээ шүүхдээр асуудал очсон. Шүүх дээр гурван жил гацаж байх хооронд тус барилга сүндэрлэж дуусав. Улаанбаатар хотын удирдлагууд, Засгийн газрын гишүүд нь яаж ч чадахгүй харин ч бүр эрчим хүчээр нь хангаж, дэмнэн дэмжиж ажлаа үргэлжлүүлэх боломжоор хангасаар байв. Товчхондоо, төр дэмжиж авлига хороолол сүндэрлэв. 

Ийнхүү газрын зөвшөөрөлгүй, хууль бусаар орон сууц, хороолол барьж босгосон хүмүүстэй хариуцлага тооцож барилга байгууламжийг нь нурааж буулгахгүй гурван жилийг үдэж байж нийслэлд байрлах ТҮЦ-нүүдийг нэг шөнийн дотор хэдэн арваар нь ачиж худалдаа эрхлэгчидыг ажлын байргүй болгож орхив. 

Нэг ТҮЦ-ийг ачихын тулд цэрэг цагдаагаар бүсэлж 10 настай хүүг ээжтэй нь хамт чирж гаргах эмгэнэлтэй дүр зургийг ч бид харлаа. Хэдэн жилийн өмнө Намбарын Энхбаярыг баривчилдаг шиг цагдаагаар хамгаалуулж байгаад ТҮЦ ачиж байх юм. Бөөсөнд хутга, бөлдөгт жад гэж яах нь билээ дээ! Стандартаа тавиад дагаж мөрдүүлээдажиллах боломжийг олгож цэгцлэх ухаан, сэтгэл хоёр дутав бололтой. Дарга цэрэг нар ядарсан худалдаа эрхлэгч нарт ямар дээрэлхүү байгааг монголчууд нүдээрээ харж, чихээрээ сонслоо. 

Үнэхээр зөвшөөрөлгүй талбайд зөвшөөрөлгүй байшин сав, барилга байгууламжийг нурааж, нүүлгэж байгаа бол бүгийг нь адилхан нураа, нүүлгэ хотын дарга Х.Нямбаатар аа.

Авлига хороолол мэтийн хууль бус  барилга байгууламжаа нурааж чадахгүй байж хэдэн ТҮЦ нүүлгээд Улаанбаатар хот чинь түгжрэлгүй, утаагүй, халтиргаа гулгаагүй, үер усгүй сайхан болно гэж үү?  


10
angry
0
care
0
haha
36
liked
0
love
8
sad
3
wow

Сэтгэгдэл (29)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.27
2025/04/15
0
0
nuraaj chadahgui l bhdaa , TUZ bol yahav yduu ardiin ym hen ch tuund haldaj chadahgui!
Хариулах
66.181.180.17
2025/04/14
0
0
Adilhan bvgdiig nuraa Nymbaataraa
Хариулах
66.181.161.181
2025/04/14
0
0
Тийм овоо юм бол авлига хороололдоо нураа чадахгүй чяцаг да
Хариулах
66.181.189.120
2025/04/14
0
0
Түц-ийг өмөөрөх хэрэггүй шүү дээ. Хамгийн бүдүүлэг хоцрогдсон төдийгүй иргэдийн амь насанд ч аюултай ийм юмыг 100 хувь хаах нь зөв.Хүүхэд багачуулд муудсан хортой хүнсний бүтээгдэхүүн зараад, орчин тойрондоо хог тариад ундааны саванд шээгээд цацаж байдаг юм байна лээ.
Хариулах
66.181.184.130
2025/04/14
0
0
Бузар авилга хороолоо нураа!!!
Хариулах
202.126.88.164
2025/04/14
0
0
Түц буулгах хашаа буулгах ажлыг аль дээр Су. Батболд билүү хотын дарга байхад газрын албатай цуг хийж байсан мөн дараа нь СУМЪЯАБАЗАР ДАРГА МАШ САЙН БУУЛГАСАН ЕР НЬ ХОТЫН ДАРГИЙН ЗӨВЛӨХҮҮД МАШ САЙН ХҮМҮҮС БАЙДАГ ГЭДЭГ ИТГЭДЭГ ШҮҮ
Хариулах
202.126.88.164
2025/04/14
0
0
ЗА БОЛЬЖ ҮЗ ЭХ ҮРИЙГ ЧИРЭХ Ч ГЭХ ШИГ УГААСАА ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН ТҮЦ НЭРТЭЙ ЖОРЛОН ШҮҮ БИТГИЙ ДЭМИЙРЦГАА ХУРААХ НУРААХ НЬ ХАМГИЙН ЗӨВ ШИЙДВЭР . НУРААХГҮЙ БОЛ МОДОН ЗАВААРСАН АМБААРТАА БААЖ ШЭЭГЭЭЛ ТҮҮНИЙГЭЭ ОРОЙ ШӨНӨ ХАА ХАМААГҮЙ ХАЯЖ ЦАЦАЖ ХАЯАЛ БАЙХ ЧИНЬ ЗӨВ ЮМУУ БИТГИЙ ХУЦАЦГААГААД БАЙ. ТҮЦ БУУЛГАХЫГ ХАМГИЙН ИХ ДЭМЖИЖ БАЙНА
Хариулах
66.181.178.54
2025/04/13
0
0
Таарсан газар нуханаа
Хариулах
66.181.161.5
2025/04/13
0
0
тэр доргоний урд хүн зам хаагаад барсан 2р давхар башингаа буулгаач
Хариулах
59.153.112.139
2025/04/13
0
0
lalriin heden torooluud n odoo shunu ch gesen uhuulj bhii mu sda ard irgedee denduu daralj bna da ene umuuruud bga torooluudad helchi udam ugsaagara doloogood bga bugsundu chiheldej yalzar ch uheerei sdaguuda
Хариулах
103.168.34.187
2025/04/13
0
1
Зөвөө. Хэн нэг нь ингэж л асуудлыг шийдэж нугалж явахгүй бол бид урагш хөгжихгүй. Харьцуулах юмаа олол доо. Авилга хорооллын асуудлыг түцтэй харьцуулах шаардлагагүй. Түүнд өөр арга хэмжээ авагдана.
Хариулах
202.126.90.56
2025/04/12
1
0
ТҮҮЦ ҮҮДИЙГ БУУЛГАХ НЬ МАШ ЗӨВ ОДОО ҮНЭХЭЭР ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН ШҮҮДЭЭ. ОДОО БҮҮР ТҮЦЭНД ХЯТАДУУД СУУДАГ БОЛСОН БАЙДАГ ШҮҮ
Хариулах
202.126.90.56
2025/04/12
1
0
СU, GS-25 ч үнэхээр муухай шүү Одоо бүүр тэр үйлчилж байгаа хүүхэн залуучууд бүүр нэг хүний дургүй яаж хүргэх үү гэсэн маягтай хөдөлж ядсан хэрүүл өдсөн хүмүүс байдаг болсон байдаг шүү. Тийм болохоор үнэхээр хаасан нь дээр байх шүү
Хариулах
59.153.112.97
2025/04/12
0
0
Tsagdaa naraas huchtei avgai nartai am helee ololtsoh bas l amargui. yaltgui tsagdaal heregtei bolj bgaa bhaa
Хариулах
122.201.31.95
2025/04/12
1
0
Авилга хороолол яах вэ CU. GS-25 -ыг зайлуулах хэрэгтэй
Хариулах
202.9.41.119
2025/04/12
2
0
Хэдэн байр орон сууцнууд нь зогсоол битгий хэл машин зөрөх зайгүй галын машин бол зүглээд ч орохооргүй гэтэл хэдэн машины зогсоол орц гарцаа шийдчих зайд эрх мэдэлтэй нэг нь өргөтгөл барьцан ч байх шиг хөгөө чирцгээх юмаа даа
Хариулах
202.9.41.119
2025/04/12
0
0
Түцнээс илүү авто замлуу тулгацан явган хүний замыг эзлээд хаагаад дур дураараа өргөтгөл барьцан eсөн шидийн юм ажилуулаад бараг хэдэн үeээрээ нийтийн эзэмшлийн талбайг эзэлсэн эздүүдүийн өргөтгөлүүдийг хэзээ нурааж эмх цэгцэнд оруулах вэ. Энэ УБ д чинь хэн танил тал мөнгөтэй нь ингээд хаана ямар ч барилга зам байсан хамаагүй ингээд юу ч хамаагүй барьчиж болох юм уу
Хариулах
202.9.41.119
2025/04/12
0
0
Түцнээс илүү авто замлуу тулгацан явган хүний замыг эзлээд хаагаад дур дураараа өргөтгөл барьцан eсөн шидийн юм ажилуулаад бараг хэдэн үeээрээ нийтийн эзэмшлийн талбайг эзэлсэн эздүүдүийн өргөтгөлүүдийг хэзээ нурааж эмх цэгцэнд оруулах вэ. Энэ УБ д чинь хэн танил тал мөнгөтэй нь ингээд хаана ямар ч барилга зам байсан хамаагүй ингээд юу ч хамаагүй барьчиж болох юм уу
Хариулах
202.9.41.119
2025/04/12
0
0
Түцнээс илүү авто замлуу тулгацан явган хүний замыг эзлээд хаагаад дур дураараа өргөтгөл барьцан eсөн шидийн юм ажилуулаад бараг хэдэн үeээрээ нийтийн эзэмшлийн талбайг эзэлсэн эздүүдүийн өргөтгөлүүдийг хэзээ нурааж эмх цэгцэнд оруулах вэ. Энэ УБ д чинь хэн танил тал мөнгөтэй нь ингээд хаана ямар ч барилга зам байсан хамаагүй ингээд юу ч хамаагүй барьчиж болох юм уу
Хариулах
202.126.90.56
2025/04/12
1
0
Түцийг буулгах нь маш зөв шүү түц маш их мөнгө олдог. Тэгээд маш бохир дотроо шээнэ, баана,, гараа угаахгүй бохир гараараа юу хамаагүй барьж өгнө, өвөл бүтээгдэхүүнүүд нь хөлдөнө, зун хална гээд маш их асуудалтай. Тэгээд ч нэг алхаад хүнсний дэлгүүрүүд байна. Тийм болохоор ТҮЦНҮҮДИЙГ БУУЛГАХ НЬ МАШ ЗӨВ. ХАРИН ҮГ ХЭЛ ГАРГАЖ БАЙГАА НӨХДҮҮД БОЛЬЦГОО ХҮНИЙГ АЖИЛ ХИЙЛГЭХГҮЙ ХАШИГЧИЖ ЗАГНАДАГ ЦАГ ӨНГӨРСӨН ШҮҮ ТҮЦНИЙ АВГАЙ ӨВГӨН НАРАА ажил хийлгэхгүй дураараа аашилдаг аа больцгоо
Хариулах
202.9.41.119
2025/04/12
0
0
Ха ха бусдын адил амьдралын эрхээр түц ажиллуулж байсан үe бий чиний ярьж байгаа шиг тийм их мөнгө олоод дотороо бааж шээгээд байдаггүй байгаа шүү чам шиг үмхий амалсан бусдад дусалдаггүй юм аа гэхэд дуугүй бж чаддаггүй атаархагчид л баас шээстэйгээ холилддог юм байгаа биз
Хариулах
66.181.184.130
2025/04/12
1
0
Энэ хүн эрх ашигын сонирхолтой хулгайч нартай тэмцэж чадахгүй жижиг түцээр амьдралаа авч яваа иргэдрүүгээ аймаар дээрэлхүү гуйлгачин далд ормор
Хариулах
202.126.90.39
2025/04/12
2
0
ТҮЦ-ийг зүгээр л алга болгоо битгий худлаа нэг асуудлаар шантаажлан бичвэр хий!!! НИЙТИЙН ЭРХ АШИГ НЭГД ШҮҮ нийтийг эзэмшлийн талбайд ТҮЦ нэртэй худалдаа хийж л байгаа асуудал шд бид яагаад өндөр үнэтэй түрээс төлж худалдаа хийж байхад эд яагаад шантаажлан татвар түрээсгүй ашигтай ажиллаж байдаг юм Хаана байна тэгш байдал
Хариулах
202.9.46.125
2025/04/12
1
0
Захиалгаар мөнгөний бичээч нар ямар өрөвдөлтэй арчаагүй гэдэгээ харуулж бгаа юм даа ! Хүн болж төрсөнд нь маш их харамсаж бна
Хариулах
202.9.46.125
2025/04/12
0
0
Авилга хороололл Нямбаатар хайр зарлаад оролдохоо больсон биздээ түцэнд эр бараа гаргаж өчнөөн хүмүүсийн хоногийн хоолыг таслаж байгаагаа ухаарч бгаа боловуу?Өөрөө хангалуун амьдарч бгаа болхоор ард иргэдээ бяц гишгэж хоногийн хоолыг нь булааж бгаа арчаагүй хурган дарга юм даа!!!!!!!!! Цагдаагаар халхавч хийж хүч хэргэлж бгаа хувиа хичээсэн хүн чанаргүй эр!!! Хүнс нь хугацаа дууссан байж болно Супер маркет нэртэй том дэлгүүрт ч тийм бараа байж л байдаг юмааа Би ТҮЦ тэй ямар ч холбоогүй гэхдээ энэ ачилт хаалтыг эсэргүүцэж бна Ард иргэддээ ойр амьдралыг нь дэмжсэн бодлого явуулмаар юмдооооооо оо!!!!!!!!!!!!!!!! !
Хариулах
66.181.178.219
2025/04/12
1
0
Түц үнэхээр бохир заваан зарж байгаа хүнс нь ямарч баталгаагүй тэгээд ч бохироо шийдээгүй харин авилга хороолол хотын үзэмжид өнгө нэмсэн гэдгээрээ ялгаатай.харин тэр барилга барьж байгаа компани нь хажуудаа усан пөрк барих ажлаа нийгмийн хариуцлагын хүрээнд барих гэж сууриа тавьсан байгаа гэж зурагтаар ярьж байсан санагдаж байна.тиймээс тэр усан паркийг хурдан байгуулах ажлыг нь шахаж хийлгэвэл болмоор санагдаж байна.
Хариулах
202.9.46.78
2025/04/12
1
0
Түцнүүдийг бүгдийг нь устга
Хариулах
202.126.90.235
2025/04/12
1
0
Tuts chin bohir zavaan shu dee achih heregtei
Хариулах
122.201.31.243
2025/04/12
0
0
Үнэн шүү эргэж харах байлгүй
Хариулах