Пап Францис 2025 оны 4-р сарын 21-ний өдөр 88 насандаа таалал төгссөн юм. Түүнийг энэ өдрийн өглөөний 07:35 цагт амьсгалын замын хүндрэлээс болж нас барсан гэж мэдэгдсэн. Тэгвэл түүнийг тархины цус харвалтаас болж нас барсан гэж BBC агентлаг өнөөдөр мэдэгдлээ. Пап нас барснаас хойш 4-6 хоногийн дотор оршуулах ёслолыг зохион байгуулдаг уламжлалтай юм. Оршуулах ёслол нь Ватиканы Сент-Мариа Мажоре сүмд болох бөгөөд энэ нь Пап Францисын хүсэлтээр түүний сүүлчийн амьдралд тохирсон энгийн ёслолын нэг хэсэг ажээ. Ромд болох Пап Францисын Оршуулах ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон эхнэр Меланья Трамп нар оролцохоор төлөвлөж байгаа тухайгаа мэдэгджээ. Хэрэв Трамп оршуулах ёслолд оролцвол АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд дахин орсноос хойш Европт хийж буй анхны айлчлал болох юм.
Пап Францис нь Латин Америкаас сонгогдсон анхны пап бөгөөд 2013 онд Ромын католик сүмийн тэргүүнээр сонгогдсон. Пап Францис 2023 оны есдүгээр сард Монгол Улсад анх удаа албан ёсоор айлчилсан. Энэхүү айлчлал нь Монголын католик шашны түүхэнд чухал ач холбогдолтой бөгөөд дэлхийн 2 тэрбум гаруй католик шашинтнуудын анхаарлыг Монголд хандуулсан билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна