Дүгнэлтэд:
Аудитын дүнд үндэслэн гаргасан 18 дүгнэлтээс ердөө гурвыг нь хүргэлээ. 2042 оноос эхлэн Оюутолгойгоос гарах баяжмалын гарц 2,8 дахин буурна гэж үзэж байгаа. Ил уурхайн ашиглалт бараг дуусаж гүн рүүгээ орчихсон яваа Оюутолгойн ордыг бүрэн ашиглаад дуусахад бидэнд үржил шимгүй говь, ухсан газар, их хэмжээний өр үлдэх вий.
МОНГОЛ УЛС АШИГЛУУЛЖ БАЙНА ГЭДГЭЭ ХЭЗЭЭ ОЙЛГОХ ВЭ?
РиоТинто Оюутолгойд хөрөнгө оруулалт хийх нэрээр мөнгө хүүлж байна гэхэд буруудахгүй. Оюутолгойгоос олборлон экспортолсон баялгийн орлогыг тэд гаднаас авсан зээл, зээлийн хүү нэрээр бүгдийг хуу хамж байна. Ордын 34 хувийг өр тавин эзэмшиж байгаа Монголын Засгийн газар үндсэн өрөө төлөхөөс урьдаад 11,9 тэрбум ам долларын хүү төлөх байсан. Гэтэл LIBOR хэмээх Лондонгийн банк хоорондын хүү Оюутолгойн хөрөнгө оруулалтын зээл авч байх үеэс хэд дахин нэмэгдсэн. Уг шалтгаанаар хүүгийн төлбөрт гэхэд өнгөрсөн оны байдлаар Монгол Улс 33,4 тэрбум доллар төлөхөөр болсон юм.
Зөвхөн хүүгийн төлбөрт өгч байгаа мөнгөөр бид юу хийж болох вэ?
1.3 тэрбум доллараар барьсан ТАВАНОЛГОЙ-ГАШУУН СУХАЙТЫН ТӨМӨР ЗАМ /26 ШИРХЭГ/
410 сая доллараар барьсан ТАВАНТОЛГОЙ ЗҮҮНБАЯНГИЙН ТӨМӨР ЗАМ
/82 ШИРХЭГ/
1,3 тэрбум доллараар барьна гэж олон жил ярьсан УЛААНБААТАР МЕТРО /26 ШИРХЭГ/
267 сая доллароор барина гэх ЭРДЭНЭБҮРЭН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ /125 ШИРХЭГ/ – ийг барих боломжтой. Хамаг баялгаа өгчхөөд дээр нь өндөр хүү төлж, эцэст нь өртэй үлдэх нөхцөлд байгаа Монгол улс ашиглуулж байна гэдгээ хэзээ ойлгох вэ? энэ асуултыг бид эрх баригчдаас асуух цаг нь болсон.
ТОС ДОТРООСОО ӨТДӨГ ШИГ “ОЮУТОЛГОЙЧ” ДОТРООСОО ӨТӨЖ ЭХЭЛЖЭЭ
Оюутолгой компани олон улсын стандартад хүрсэн бодлого, журмаар ажилладаг гэдэгч сүүлийн үед тус компанид авлига, луйврын хэрсэн сүлжээ бий болсон гэх мэдээлэл цацагдсан. Тухайлбал Оюутолгойн Санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэн, худалдан авалтын газрын дарга Д.Амартүвшин, Б.Сэржмаа нараар ахлуулсан тэдний ойр дотнын хүмүүс тендерийн шалгуур шаардлагыг өөрчилж 10 хувийн бонус авдаг компаниуддаа тендер өгдөг болсон гэх асуудал олон мэдээллийн сайтаар цацагдсан. Оюутолгойн уурхайд хэрэглэдэг дийлэнх бараа бүтээгдэхүүнүүд нь цөөн хэдэн компанийн дунд эргэлдэж, тендерийн шалгуураа тэдгээр компаниудад зориулан анхнаас нь бэлддэг гэх асуудлыг ч эх сурвалжууд мэдээлж байгаа.
Худалдан авалтын үйл ажиллагаа нь олон улсын стандартад хүрсэн бодлого, журмаар явагддаг ил тод, нээлттэй, шударга, авлигаас ангид хэмээн сурталчилдаг боловч үнэн хэрэгтээ үгүй гэдгийг дээрх нөхцөл харуулж байна. Тос дотроосоо өтдөг гэдэг шиг Оюутолгойч дотроосоо өтөж эхэлж байгааг эрх баригчид, хууль хяналтын байгууллага нь анхааралдаа авах цаг иржээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна