Эрдэнэбулган суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Admin
2025/04/05

Эрдэнэбулган сумын Чичин багийн “Асаатын нарийн” гэдэг газарт гарсан 600 га талбайг хамарсан ойн түймрийг Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид, сумын онцгой комисс, мэргэжлийн анги, иргэд нийт 46 цаг 43 минут ажиллаж, 4-р сарын 04-ний 17:00 цагт бүрэн унтраан сумын Байгаль хамгаалагч, Чичин 2 дугаар багийн дарга нарт хүлээлгэн өглөө.

Хаврын хуурайшилттай энэ  өдрүүдэд ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул иргэд та бүхэн:

-Цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, Түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах

-Автомашины бүрэн бүтэн байдлыг хангах

-Хог хаягдал, хашааны өнжмөл өвсийг ил задгай шатаахгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна