Дорнод, Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Admin
2025/04/05

Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнол өймгийн Булган, Баянтүмэн суманд 2025 оны 04 дүгээр сарын 04-нд гарсан  хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа.

Улсын хэмжээнд  дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн байдлаар Архангай аймгийн Хайрхан, Дорнод аймгийн Халхгол, Хэрлэн, Баян-Уул, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Чойбалсан, Баянтүмэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт, Дадал, Дэлгэрхаан, Дундговь аймгийн Өндөршил, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт, Жаргалант, Сэргэлэн,  Сэлэнгэ аймгийн Хүдэр, Баянгол, Булган аймгийн Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум буюу 9 аймгийн 25 суманд 35 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна