БНСУ-ын Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарч Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцрууллаа.Үндсэн хуулийн цэцийн 8 гишүүн нэгэн саналтайгаар огцруулав. Уг шийдвэр эцсийн шийдвэр бөгөөд нэн даруй хэрэгжинэ. Тиймээс тус улсад 60 хоногийн дотор шинэ Ерөнхийлөгчийг сонгох ээлжит бус сонгууль зохион байгуулагдахаар болж байна.
Арванхоёрдугаар сарын 3-нд Юн Сок Ёл нь улс орон даяар цэргийн дэглэм тогтоох шийдвэр гаргаж байв. Улмаар арванхоёрдугаар сарын 14-нд парламент нь олонхын саналаар түүний бүрэн эрхийг цуцалсан.
Үүнийг БНСУ-ын Үндсэн хуулийн цэц онц байдал зарлах нөхцөл бүрдээгүй үед онц байдал зарласан явдал нь ардчилсан улсад байж болохгүй зүйл гэж үзжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна