Ам.доллар 3525 төгрөгтэй тэнцэж байна

Admin
2025/04/04

Монголбанкны зарласан өчигдрийн албан ханш нэг ам.доллар 3501.83 төгрөгтэй тэнцэв. Энэ нь өмнөх өдрөөсөө таван төгрөгөөр чангарсан дүн болов. Валют арилжааны зээлийн таван хувийг эзэлдэг “Найман шарга” төвд өчигдөр орой 18.25 цагийн байдлаар нэг ам.долларыг 3515 төгрөгөөр авч 3525 төгрөгөөр зарж байлаа. Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 3505-3491 төгрөгөөр авч 3515-3517 төгрөгөөр зарж байна.

Манай улсын хувьд гурван ханштай явсаар ирсэн. Тэгвэл энэ асуудлыг цэгцэлж нэг ханштай болоход анхаарч байгааг төвбанкны зүгээс мэдээлсэн билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна