БНСУ-ын жүжигчин Ким Сү Хён хэвлэлийн бага хурал хийлээ

Admin
2025/03/31

Өнөөдөр БНСУ-ын жүжигчин Ким Сү Хён, жүжигчин Ким Сэ Руны үхэлд буруутай эсэх талаарх мэдээлэлд хариу тайлбар өгөх хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрээр: Юуны өмнө намайг уучлаарай. Магадгүй надаас болж хэтэрхий олон хүн зовж байгаа болохоор талийгаач хүртэл амарч чадахгүй байгаа юм шиг санагддаг. Тэр нь үнэхээр зүрх шимшрүүлж байна.

Би бол хулчгар хүн. Би өөрийгөө л хамгаалахыг боддог байсан. Надад зориулсан сайхан сэтгэлд ч итгэж чадахгүй, ямар нэг зүйлийг алдахаас айж, бодит байдлыг хүлээн зөвшөөрхөөс айдаг байсан. Тийм ч учраас би энд зогсохын тулд маш их бодож , хугацаа алдлаа. Талийгаачийн болон миний хувийн асуудал ил болох бүрт “Маргааш бүх зүйлийг ярьж, энэ бүх хар дарсан зүүдийг дуусгана” гэж боддог байсан ч чадалгүй өнөөдрийг хүрлээ. Гэхдээ би энэ мэдэгдлийг хийхдээ эргэлзсэн. Миний энэ шийдвэр, мэдэгдэл эргэн тойрны хүмүүст хэрхэн нөлөөлөх бол тэднийг гэмтээх болов уу? гэж.Талийгаач “Нулимсны хатан хаан” шоуны үеэр бидний авхуулсан зургийг дэлгэхэд ч мөн би үгүйсгэсэн. Бид 5 жилийн өмнө буюу жүжиг гарахаас 4 жилийн өмнө нэг жил үерхэж байсан. Та бүхэн намайг шүүмжлэх нь зүйн хэрэг. Гэхдээ би талийгаачийг насанд хүрээгүй байхад нь болзож байгаагүй. Талийгаач манай агентлагийн өрийн дарамтаас болж ийм эмгэнэлтэй сонголт хийсэн нь бас худлаа. Би хийсэн зүйлсээсээ уучлал гуйж байна. Түүндээ ч буруугаа хүлээнэ. Харин хийгээгүй хэргүүддээ би буруутгагдмааргүй байна. Би нэрээ цэвэрлэмээр байна. Надад итгээч гэж би гуйхгүй. Гэхдээ би батлан харуулах болно. Талийгаачтай ямар харилцаатай байсан тухай хэлсэнд минь итгэхгүй байгаа бол би ойлгож байна. Хэрэв хэн нэгэн энэ сонголтыг хулчгар эсвэл хувиа хичээсэн гэж үзвэл би бүх шүүмжлэлийг хүлээн зөвшөөрөх болно. Мөн намайг үргэлж хайрлаж, халамжилж байсан бүх хүмүүсээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна.

"Гэхдээ энэ бол миний ярих цорын ганц боломж, тиймээс та бүхэн намайг ганцхан удаа сонсож чадвал би маш их баярлах болно” гэж мэдэгдлээ дуусгасан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна