Пүрэв гарагт /2025.03.27/ Египетийн Улаан тэнгисийн эрэг дээр байрладаг Хургада хот дахь амралтын газрын ойролцоо жуулчдыг тээвэрлэж явсан шумбагч онгоц живсэн байна. Синдбад нэртэй тэрхүү шумбагчид 50 хүн байснаас зургаан Орос жуулчин харамсалтайгаар амь үрэгджээ.Хургада дахь ОХУ-ын консулын газар “Онгоцонд байсан хүмүүсийн ихэнхийг нь аварч, зочид буудал эмнэлэгт хүргэсэн” гэсэн байна. Египетийн эрх баригчид шумбагч живсэн шалтгааныг тогтоохоор онгоцны багийн гишүүдийн хамт мөрдөн байцаалт явуулж байна гэж Улаан тэнгисийн мужийн захирагч Амр Ханафи мэдэгджээ. Тэрхүү шумбагч болон онгоцны ахмад нь зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байсан юм.
Египетийн эдийн засагт аялал жуулчлалын салбар нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Сүүлийн үед жуулчдын завь хөмөрсөн тохиолдол хэд хэдэн удаа гарсан юм. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард 31 жуулчин тээвэрлэж явсан онгоц живэн осол гарсан. Орон нутгийн хэвлэлүүд мэдээлснээр үүний улмаас 11 хүн амь үрэгдсэн байна. Мөн өнгөрсөн зургаадугаар сард завь хүчтэй давлагааны улмаас живсэн. Азаар тус ослын улмаас хүний амь эрсдээгүй.
Эх сурвалж: Eguur.mn
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна