АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-д орж ирэх импортын автомашинууд болон эд ангиудад 25 хувийн татвар ногдуулахаа мэдэгджээ.
Энэ шийдвэр дөрөвдүгээр сарын 2-ноос буюу ирэх долоо хоногоос хэрэгжиж эхлэх юм байна.
Трамп энэ шийдвэр нь автомашины салбарт "том өсөлт" авчрах бөгөөд АНУ-д ажлын байр, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэдгийг мэдэгдсэн.
Гэхдээ шинжээчид уг шийдвэр нь АНУ-д автомашины үйлдвэрлэл түр зогсох, үнийн өсөлт бий болох, түншүүдтэйгээ харилцаа хурцдах магадлалтай гэж үзжээ.
Өнгөрсөн онд АНУ ойролцоогоор найман сая автомашин импортолсон нь 240 тэрбум ам.долларын худалдааг бүрдүүлсэн бөгөөд нийт борлуулалтын бараг тал хувийг эзэлсэн байна.
АНУ-ын хамгийн том автомашин нийлүүлэгч орон нь Мексик бөгөөд дараа нь Өмнөд Солонгос, Япон, Канад, Герман улсууд ордог аж.
Мөн АНУ, Мексик, Канад гурван улсын чөлөөт худалдааны гэрээний хүрээнд АНУ-ын олон автомашин үйлдвэрлэгч Мексик болон Канадад үйлдвэрүүдээ барьсан байдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна