Ам.доллар 3510 төгрөгтэй тэнцэв

Admin
2025/03/26

Монголбанкны зарласан өчигдрийн албан ханшаар нэг ам.доллар 3480 төгрөг болж, өмнөх өдрөөс хоёр төгрөгөөр чангарчээ. Ханшийн мэдээллийг харвал, нэг ам.доллар 3500 төгрөг даваад байна. Валют арилжааны "Найман шарга" төвд өчигдөр орой 18:00 цагийн байдлаар нэг ам.долларыг 3502 төгрөгөөр авч 3510 төгрөгөөр заржээ. Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 3471-3487 төгрөгөөр авч байгаа бол 3496-3492 төгрөгөөр зарж байна.

Ханшийн мэдээллийг харвал, төгрөгийн эсрэг ам.долларын ханш суларсаар байна. Энэ талаар эдийн засагч Н.Энхбаяр цахим хуудастаа " Гуравдугаар сарын 1-нээс 25-ны өдрүүдэд "Найман шарга" арилжааны төвд тогтож буй америк доллар ба төгрөгийн харьцах ханшийн өөрчлөлтөөс үзвэл төгрөгийн ханш хоног тутамд 70-72 мөнгөөр суларчээ" гэж мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна