Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Admin
2025/03/25

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.

Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.

Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.

Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.191.182
2025/03/26
0
0
За хотын дарга удирдлагууд мь сайн хянаж зам хийлгэхээ мэдээд аваарай!Явган замыг хэдэн дэгэн догон тоосго пилтагаар аргацахаа ч больмоор байна явганаас унаж хөлийн үеээ гэмтээвэл хариуцлага тооцдог болсон цаг шүү. Манай монголд ер нь замын стандарт нь буруу хийгддэг байх шүү. Гадаад яьахдаа хараад судлаад ирж хийлгэхдээ хамгийн сайн комданийг сонгоод хэдэн зууны настай юм хийгээч. Хужаа бол худ иймэрхүү осол гаргахыг үгүйсгэхгүй боловуу?! Стандарт мөрддөг улсууд ч алдаж байгааг харлаа
Хариулах