Төгрөгийн хадгаламж 4.6 их наядаар өсч, валютын хадгаламж 1.2 их наяд төгрөгөөр буурсан гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ

Admin
2025/03/20

Mөнгөний нийлүүлэлт 2025 оны 2 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.8 их наяд төгрөгт хүрч , өмнөх оны мөн үеэс 11 хувиар буюу 4.2 их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд төгрөгийн хадгаламж 26 хувиар буюу 4.6 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Тодруулбал, төгрөгийн хадгаламж 2025 оны 2 дугаар сарын эцэст 22.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.6 их наяд төгрөгөөр, өмнөх сараас 520 тэрбум төгрөгөөр өсжээ. Төгрөгийн хадгаламжийн 19.2 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 3.0 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна. Харин валютын хадгаламж 4.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөгөөр, өмнөх сараас 76.8 тэрбум төгрөгөөр буурчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна