​ Талийгаач Ким Сэ Роны гэр бүл жүжигчин Ким Сү Хёныг уучлалт гуйхыг шаардаж байна

Admin
2025/03/17


 Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн зүгээс  Ким Сэ Рон, Ким Сү Хёны үерхэж байсныг батлах дахин нэг шинэ зургийг энэ сарын 15 буюу бямба гаригт “Hoverlab” нэртэй ютүб сувагт нийтэлсэн юм. Энэ зурган дээр талийгаач Ким Сэ Рон, Ким Сү Хёны гэрт аяга угааж байгаа нь үлдсэн байна. Мөн Ким Сү Хёны агентлаг талийгаач Ким Сэ Роны аавтай холбогдож авилгал өгөхийг оролдсон хэмээн мэдэгдсэн. Харин талийгаачийн аав дахиж түүнтэй холбогдохгүй байхыг хүссэн байна.


Ким Сэ Роны гэр бүлийн зүгээс уучлалт гуйхыг шаардсан мэдэгдэлдээ.

  • Ким Сү Хён нь Ким Сэ Ронтой насанд хүрээгүй байхад нь үерхэж байснаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйх
  • Ким Сэ Рон нь Ким Сү Хёны үүсгэн байгуулсан “Gold Medalist” агентлагт оруулсан хувь нэмрийг хүлээн зөвшөөрч, уучлалт гуйх
  • “Gold Medalist” агентлагийг үүсгэн байгуулахад гар бие оролцож, хувь нэмрээ оруулсан хүнээс 700 сая вон нэхэмжилснээ хүлээн зөвшөөрч, уучлалт гуйх
  • Худал мэдэгдэл гаргасандаа Ким Сү Хён болон “Gold Medalist” агентлаг олон нийтээс уучлалт гуйх ёстой хэмээгээд бид “Gold Medalist” агентлагийн зүгээс өгсөн худал мэдүүлгийг батлахын тулд зураг нийтэлсэн хэмээн мэдэгдсэн юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна