Монголбанк: Цалин өнгөрсөн он шиг эрчимтэй нэмэгдэхгүй

Admin
2025/03/14

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж мөнгөний бодлогын хүүг хоёр хувиар нэмж, 12 хувь болгох шийдвэр гаргасан. Тэгвэл Монголбанкнаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр "Цалин өнгөрсөн он шиг эрчимтэй нэмэгдэхгүй. Үүнийг дагаад хэрэглээний зээлийн өсөлт буурахаар байна" гэж мэдээллээ. Үүнд мөнгөний бодлогыг хатууруулж 12 хувьд хүргэсэн нь нөлөөлж магадгүй бололтой.

Жилийн инфляц үргэлжлэн нэмэгдэж, 2025 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 9.6 хувь, Улаанбаатар хотод 9.7 хувьтай гарсан.

Үүнд цахилгааны үнийн өсөлт, түүний дам нөлөө болон эдийн засгийн идэвхжил, цалингийн өсөлтийг дагасан үйлчилгээ, түрээс, импортын барааны үнийн өсөлт хүлээлтээс өндөр байжээ.

Эрэлтийн болон зардлын шалтгаантай үнийн дарамт хүлээлтээс нэмэгдсэн, нийтийн тээвэр, бусад төрийн зохицуулалттай бараа үйлчилгээний үнэ өсөх зэргээс шалтгаалан инфляцын төсөөлөл өмнөхөөс нэмэгдэж, энэ онд Төв банкны зорилтоос өндөр байхаар байна. Түүнчлэн энэ оноос хэрэгжихээр хүлээгдэж буй томоохон төслүүд дотоод эх үүсвэрээр санхүүжих тохиолдолд төлбөрийн тэнцэл, төгрөгийн ханшид ирэх дарамт нэмэгдэж, инфляцыг эрчимжүүлэх эрсдэлтэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
203.91.115.53
2025/03/14
0
0
Tsalin tetgbere6% nemchiheed ih nemegdel gej vdj bn u uniin huurugdul blsn odoo 100% nem nemegdeegf ym alga
Хариулах