Сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудал сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн анхаарлыг татаж олон улс орон энэ асуудалд хөрөнгө оруулж, бодлого боловсруулж эхэлсэн. Учир нь сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудал нь хүний биеийн эрүүл мэндтэй зэрэгцээд, нийгэмд амьдрах, ажиллах, харилцах чадварыг тасралтгүй нөлөөлдөг чухал асуудал юм. Монгол улсад тулгамдаж буй чухал асуудлуудын нэг ч мөн сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудал. Тиймдээ ч 2024 оны 12 дугаар сарын 17-нд “Нийгмийн сэтгэлзүйн тулгамдсан асуудал” сэдэвт үндэсний зөвлөгөөн Төрийн ордонд зохион байгуулагдаж байсан.
Манай улсын хувьд дотоод сэтгэл зүйн эмгэг, сэтгэл гутрал, стресс, сэтгэцийн өвчтэй хүмүүсийн тоо жилээс жилд өсч байна. Учир нь иргэдийн сэтгэлзүйн эрүүл мэндийн талаарх мэдээлэл, боловсрол хангалтгүй байна. Ихэнхи нь сэтгэл гутралд орсноо мэддэггүй, мэдсэн нэг нь хэрхэн эмчлэхээ мэдэхгүй мөн сэтгэл гутралд өртөөд буй хүний эргэн тойрны хүмүүс нь түүнийг буруутгах хандлагатай байдаг тул түүнийгээ ил гаргах нь ховор юм.
Зарим хүмүүс сэтгэл зүйн тусламж авах, бусадтай асуудлаа ярих нь буруу гэж ойлгодог өөрөөр хэлбэл толгой хагаравч малгайн дотроо гэдэг уламжлалт үзэл нь байдлыг улам хүндрүүлдэг. Сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал нь нийгмийн олон салбарт нөлөөлдөг юм.
Сэтгэлзүйн асуудал юунаас бий болдог вэ?
Сэтгэлзүйн асуудал нь олон шалтгаан, хүчин зүйлсээс үүдэлтэй байдаг байна.
- Нийгмийн болон эдийн засгийн хүчин зүйлс
- Хувийн амьдрал болон гэр бүлийн асуудал
- Өндөр дарамттай амьдрал
- Генетик ба биологийн хүчин зүйлс
- Психологийн хүчин зүйлс
- Өвчин, биеийн эрүүл мэнд
·
Ажилгүй, орлоггүй байх нь сэтгэл зүйн дарамт үүсгэдэг. Энэ нь иргэдийн амьдралын хэмнэлд нөлөөлж, сэтгэл гутрал, айдас үүсгэдэг. Заавал амжилт үзүүл, карертай байх ёстой гэсэн нийгмийн үзэл бодол нь иргэдийг нэг нэгнээсээ давж гарах, өрсөлдөөнийг бий болгосноор сэтгэлзүйн дарамтад орох нь ихэссэн.
- Гэр бүл доторх асуудал, маргаан, салалт нь сэтгэл зүйн дарамт болон сэтгэл гутрал үүсэхэд нөлөөлдөг.
- Хүүхэд багаасаа стресс, хүчирхийллээс болж сэтгэл зүйн асуудал үүсэх боломжтой.
- Хайр дурлал, хайр сэтгэлийн шарх нь сэтгэл гутрал, сэтгэлзүйн дарамт үүсгэдэг.
- Ажил, сургууль, гэр бүл, санхүүгийн асуудал зэрэг амьдралын олон стресс фактор нь сэтгэлзүйн асуудал үүсгэдэг.
- Ажил дээрээ амжилт олох, өндөр шаардлагад нийцэх гэж оролдох нь стресс болон сэтгэл гутрал үүсгэж болзошгүй.
- Сэтгэлзүйн эмгэгүүдийн зарим нь генетикийн байдлаас шалтгаалдаг. Гэхдээ генийн нөлөө нь өөрчлөгдөж болох зүйл тул ачаалал, орчинтой уялдуулан хөгждөг.
- Нейрохимийн зохицуулалт алдагдах үед сэтгэлзүйн асуудал үүсэх магадлал өндөр байдаг.
- Өсвөр насанд тэдний сэтгэл зүйн байдал хамгийн эмзэг байдаг.
- Өөртөө итгэлгүй, өөрийгөө бага үнэлэх нь сэтгэл гутрал, айдас үүсгэхэд хүргэдэг.
- Хүүхэд насанд үзсэн хүчирхийлэл, сэтгэл зүйн гэмтэл нь насан хүрсний дараа ч үргэлжилж сэтгэлзүйн асуудал үүсгэж болно.
- Өвчин, ялангуяа удаан хугацаанд үргэлжилдэг өвчин нь сэтгэл гутрал болон сэтгэцийн асуудал үүсгэх боломжтой.
- Гормоны тэнцвэрийн алдагдал нь сэтгэл зүйн эмгэгийг өдөөж болно.
Эдгээр шалтгаануудаас хамаараад сэтгэл зүйн асуудал бүрийн онцлог, илрэл өөр байх боловч нийтлэг шинж чанарууд нь сэтгэл гутрал, айдас, стресс, сэтгэцийн эмгэгийн төрлүүдтэй холбоотой байдаг. Тиймээс хүн бүрийн сэтгэл зүйн байдал, эрүүл мэндийг анхаарах нь маш чухал юм.
Тэгвэл сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудлыг хэрхэн даван туулах вэ?
- Сэтгэлзүйн тусламж авах
- Эрүүл амьдралын хэв маяг
- Сэтгэл зүйн өөрчлөлт хийх арга техникүүд
- Нийгмийн дэмжлэг авах
- Тогтмол хуваарьтай амьдрах
- Өөрийнхөө мэдрэмжийг ойлгох, хүлээн авах
- Сэтгэл зүйч, эмчтэй ярилцаж, асуудалтай холбоотой сэтгэл зүйн засал хийх нь чухал.
- Зарим хүмүүс ганцаарчилсан эмчилгээний оронд групп эмчилгээ авахыг илүүд үздэг. Энэ нь бусадтай хамт асуудлаа хуваалцах, ижил нөхцөлд байгаа хүмүүстэй ярилцах боломж олгодог.
- Биеийн дасгал, йога, салхинд гарах нь сэтгэл зүйн байдлыг сайжруулдаг. Спортоор хичээллэх нь стрессийг бууруулах, сэтгэл зүйн байдалд эерэг нөлөө үзүүлдэг.
- Хоол, жимс, ногоо болон эрүүл хооллолт нь биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэг.
- Бага унтах, байнга тарчлах нь сэтгэл зүйн асуудал үүсгэх шалтгаан болдог. Тиймээс эрүүл унтаж амрах нь сэтгэл зүйн байдлыг сайжруулахад тусалдаг.
- Эерэг сэтгэл зүйг дадал болгох нь сэтгэл зүйн асуудалтай тэмцэхэд тусална. Өдөр тутмын эерэг бодол, өөртөө итгэлтэй байх, итгэл найдвар нэмэгдүүлэх нь сэтгэл зүйн байдлыг сайжруулна.
- Стресс болон айдсыг бууруулахад амьсгалын дасгал, медитаци, тав тухтай орчинд байх нь туслах арга замууд юм.
- Сэтгэл зүйн асуудалтай үед амрах, завсарлага авах нь сэтгэл тайвшруулахад нөлөөлнө. Үргэлж хэт ачаалалтай байх нь асуудлыг улам хүндрүүлдэг.
- Хүн өөрийн асуудлаа хуваалцаж, сэтгэл зүйн дарамтаа багасгахын тулд ойр дотнын хүмүүстэй ярилцах нь чухал. Тэдний дэмжлэг нь сэтгэлзүйн байдалд их нөлөө үзүүлнэ.
- Нийгмийн бүлэг, сайн дурын байгууллагуудад оролцох нь өөрийгөө хэрэгтэй, үнэ цэнэтэй гэж мэдрэхэд тусалж, сэтгэл зүйн асуудлыг зохицуулахад дэмжлэг үзүүлнэ.
- Тогтмол хуваарьтай амьдрах нь сэтгэл зүйн байдалд тогтворжуулалт авчирдаг. Тодорхой цагт амрах, ажиллах, сэтгэл санаагаа сэргээх нь стрессийг бууруулна.
- Өөрийнхөө амьдралд зорилго тавьж, түүнд хүрэх алхмуудыг тодорхойлоход сэтгэл зүйн хувьд илүү тогтвортой байдлыг бий болгож чадна.
- Өөртөө хатуу хандахгүй байх, эмпатийн хандлагаар өөрийгөө ойлгож, мэдрэмжүүдээ хүлээн авах нь сэтгэл зүйн асуудалтай тэмцэх арга замуудын нэг юм.
- Төгс бус байх нь хэвийн зүйл гэдгийг ойлгож, буруу шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрөх нь сэтгэл зүйн эмгэгээс гарах алхамуудын нэг юм.
Эмчилгээний бусад арга
- Хэрвээ сэтгэл зүйн асуудал нь сэтгэцийн эмгэгийн хэмжээнд хүрсэн бол сэтгэл зүйн эмч, эмчийн заавраар эмчилгээ болон эм хэрэглэх хэрэгтэй.
Тэгвэл сэтгэлзүйн эрүүл мэндийн сайн байдал нь дараах хүчин зүйлсээс хамаардаг:
- Өдөр бүр эерэг сэтгэгдэлтэй байх нь сэтгэлзүйн эрүүл мэндэд чухал нөлөөтэй. Хүний сэтгэл санааны байдал нь түүний өдөр тутмын амьдрал, харилцаа холбоо болон өөртөө хандах хандлагаас шалтгаалдаг.
- Стрессийг зохицуулах чадвар нь сэтгэлзүйн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Хүнд нөхцөлд сэтгэл санаагаа тайван байлгаж, амьдралд дасан зохицох нь сэтгэлзүйн тэнцвэрийг хадгалдаг.
- Бусадтай харилцаж, дэмжлэг авах, зөв мэдээлэл солилцох нь сэтгэлзүйн сайн байдалд чухал нөлөө үзүүлдэг.
- Өөртөө итгэлтэй байх, өөрийгөө ойлгох, мэдэрч байх нь сэтгэлзүйн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой юм.
Сэтгэл гутрал болон амиа хорлолт нь сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотой маш чухал асуудал билээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ийн мэдээллээр, 2021 онд дэлхий даяар ойролцоогоор 700,000 орчим хүн амиа хорлосон гэж мэдээлжээ. Харин энэ тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Монголд ч мөн амиа хорлолт жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд дийлэнхи нь 15-35 насны залуучууд гэсэн судалгаа гарсан юм. Иймд бид сэтгэл гутралыг даамжирхаас нь өмнө бага дээр нь эмчлэх, эргэн тойрны хайртай хүмүүсээ ажиглах нь чухал юм. Сэтгэл зүйн асуудлаас гарах зам нь ганцхан удаагийн үйлдэл биш, удаан хугацааны туршид хэрэгжүүлэх, өөрийгөө ойлгох, сайжруулах үйл явц билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна