Үнэт цаасны зах зээлийн мэргэшлийн зөвлөл хуралдлаа

Admin
2025/02/14

Үнэт цаасны зах зээлд ажил, үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах түүнтэй холбоотой сургалтын хөтөлбөрийг батлах, шалгалтыг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий мэргэшлийн зөвлөлийн хурал хоёрдугаар сарын 13-нд боллоо. 

Хуралдаанаар мэргэшлийн зөвлөлийн өнгөрсөн оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, энэ онд зохион байгуулах үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрх олгох сургалтын хөтөлбөр, шалгалтын хуваарыг хэлэлцэн батлав. 2024 онд үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрх олгох шалгалтыг хоёр зохион байгуулж, нийт 353 мэргэжилтэнд үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрхийг олгосон. 

Харин энэ жил эрх олгох сургалтыг ирэх 4, 11 дүгээр сард зохион байгуулахаар хуралдаанаар шийдвэрлэлээ. Мөн “Мэргэшлийн шалгаруулалт явуулах, мэргэжилтэнд эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, үргэлжилсэн сургалт зохион байгуулах журам”-ын төслийг хэлэлцэж, санал солилцсон юм. Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадралаар ахлуулсан тус мэргэшлийн зөвлөлд СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, Компанийн засаглал, комплайнсын хэлтсийн дарга А.Авир, Үнэт цаасны газрын ахлах референт Н.Энхбаатар, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан, МҮЦАЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн А.Өлзийдэлгэр, “Тасралтгүй боловсрол судалгааны институт” ХХК-ийн захирал С.Өнөр, МУИС-ын Бизнесийн сургуулийн багш Д.Одбилэг нар гишүүнээр ажилладаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
197.211.63.85
2025/02/15
0
0
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах