Өнгөрсөн онд ам.долларын ханш харьцангуй суларч оны эхэн үед 3422 төгрөг байсан бол оны гуравдугаарт улиралд 3393 төгрөг хүртлээ буурсан юм.
Харин оны төгсгөлд 3433 төгрөг хүрч, эргэн чангарч эхэлсэн бөгөөд 2025 он гарснаар өсөлттэй хэвээр байна. Монголбанкнаас ханшийн түр зуурын өсөлт хэмээн тайлбарлаж байсан ч өнөөдрийн байдлаар ам.доллар арилжааны банкуудад 3464-3478 төгрөгтэй байгаа бол “Найман шарга” валют арилжааны зах дээр 3492 төгрөгөөр зарж 3500 төгрөгт дөхлөө. Цаашид энэ эрчээрээ өссөн хэвээр байвал оны эхний хагас гэхэд багадаа 50 төгрөгөөр нэмэгдэхээр байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна