Цахим орчинд "Бурханы хүү Баярбаатар" нэрээр танигдсан иргэн Б.Баярбаатарыг бусдыг цахим сүлжээнд гутаан доромжилсон хэргээр шүүхээс 30 хоног баривчлах шийтгэлийг ногдуулсан ч цагдан хорих захирамжийг түдгэлзүүлж нэгдүгээр сарын 14-нд сулласан.
Тэгвэл түүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болох юм.
Эргэн сануулахад, тэрбээр 2024 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр иргэн “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан олон нийтийн сүлжээнд лайв бичлэг хийх үеэрээ ёс бус үг, хэллэг хэлж илтэд олон нийтийг үл хүндэтгэсэн асуудалд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулж ийнхүү шийтгэл оногдуулсан байдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна