ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2025.02.12/ болж байна.
Нийслэлийн прокурорын газраас 2023 оны аравдугаар сард түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Хэргийн талаар эргэн сануулахад, прокуророос Д.Нямхүү, Д.Баярхүү нар нь бүлэглэн хуучин компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппарат”-ыг 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт №01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулж 400 сая төгрөгөөр худалдан авч, санхүүжилтийг 2020 оны наймдугаар сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн яамнаас “ДУБ” ХХК-ийн дансанд шилжүүлэн өгч бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон байдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна