Хөгжлийн бэрхшээлтэй, харвасан, саажилттай иргэдэд амьдрах итгэл урам зориг өгч, эмчилгээ сувилгааг үзүүлдэг энэ байгууллага бол Сүхбаатар дүүрэгт байрлах Сэргээн засах төв эмнэлэг.
Манай Улсын ганцхан сэргээн засах төв гэгдэх энэ эмнэлэг 21 аймаг 9 дүүргийн бүх иргэдийг хүлээн авдаг хэдий ч эмч сувилагчийн орон тоо хүрэлцээ хэтэрхий бага. Эднийх өдөрт 60-70 өвчтөнд эмчилгээ сувилгааны үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ээлжиндээ хоёр сувилагч, нэг эмч ажилладаг байна. Хоёр сувилагчийн нэг нь хүлээн авах хэсэгт, нөгөө нь тасгуудад ажилладаг. Өдөрт 60, 70 орчим өвчтөнд хоёрхон сувилагч тусламж үзүүлдэг байна.
Энэ талаар бид тус төвийн Хэвлэл мэдээллийн ажилтан Б.Оргодолтой хэсэг хором ярилцлаа. Тэрбээр, “Манай эмнэлэг орон тоо жаахан бага байдаг. Ачаалал маш их. Дандаа үйлчлүүлэгчээ барьж нойл оруулна, цэвэрлэнэ, гимнастик хийлгэнэ, хөл гарыг нь барина хөдөлгөөн хийлгэнэ гээл ачаалал маш ихтэй. Үүнийг дээр байгаа хүмүүс мэдэхгүй ойлгодоггүй байхгүй юу. Одоо жишээ нь манай эмнэлэгийн хэвтэн эмчлүүлэгчийн тасагт ганцхан сувилагч ажилладаг. Гэтэл дээд сайд дарга нар орон тоогоо нэмээд байдаг. Тухайлбал, хоёр хүнтэй газрын дарга байх шиг, гурван хүнтэй газрын дарга байх шиг гэтэл яг энэ хүнтэйгээ харьцдаг үйлчилгээнд ажилдаг хүмүүс орон хэтэрхий бага дээрээс нь цалин багатай ийм байгаа байхгүй юу. Энэ эмнэлэгт Голдуу харвасан хүмүүс ялангуяа над шиг төрөлхийн саажилттай хүмүүс үйлчлүүлдэг. Эрүүл байж байгаад харвасан хүмүүс сэтгэл санааны аягүй хүнд байдаг. Тэр хүмүүс бол “за одоо би болохоо болилоо, амьдрал хэцүү боллоо одоо би үхлээ дээ” гээд сэтгэл санаагаар унана. Тэр болгонд эмч, сувилагчид маань зөвлөгөө өгч зүгээрээ ийм хүн байдаг гээд энэ хүмүүстэйгээ танилцаад сэтгэл санаагаа ариутгаад надаас муу хүн ингэж явдаг юм байна би болох юм байна гэж амьдрал итгэл бий болдог. Хүн урмаар амьдарна сэтгэлээрээ амьтан тийм болохоор урмын сэтгэлээ өгөх гэж зорьдог үүгээрээ манай арай давуу талтай байдаг” гэлээ.
Ажлын байрны ачааллыг стандартад нийцсэн байлгах нь энэ байгууллагын хамгийн том тулгамдаж буй асуудал болоод байна. Өдөр шөнөгүй шогшин гүйх эмч сувилагчид биеийн байдал нь маш хүнд хүмүүстэй харьцдаг. Энэхүү Нөр их ачаалал, хөдөлмөрийн үр дүн ар гэрийн асаргаа, дэмжлэг хамгийн чухал байдаг гэдгийг албаныхан мөн онцолж байлаа.
Сахиургүй хүмүүсээ эргэн шөнө дунд бие засуулж, бичиг баримт цэвэрлэгээ арчилгаагаа хийж коридороор яаран2 шогшох сувилагчийн хөлийн чимээ үүр цайтал тасрахгүй байна. Ингээд өглөөний тарианы цаг үргэлжилж бүтэн өдөр, шөнөжин ажилласан сувилагч бүсгүй дараагийн өдрийн ажилын цаг эхлэхэд амарч чадаагүй л шогших аж. Их үүрэг их ачааг үүрч ажрахгүй зүтгэсээр олон жилийн туршлага, ур чадвар, сэтгэлээрээ ажилдаг тэд үйлчлүүлэгч эмчлүүлэгчидийнхээ баярлалаа гэдэг ганцхан үгээр тэжээгдэн ажилласаар.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, цус харвалтын дараах эрт үеийн сэргээн засах эмчилгээ болох чухал үйлчилгээ үзүүлдэг энэ байгууллагын эмч, сувилагчийн орон тоо тулгамдаж буй асуудал болоод байгааг энэ сурвалжилгаараа хөндөхыг зорилоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна