ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах тамирчдын төлөөлөлтэй уулзлаа

Admin
2025/02/08

“Харбин 2025” Азийн өвлийн спортын IX наадам хоёрдугаар сарын 07-нд хөшгөө нээж, манай тивийн цагаан олимпын бамбар асах хуваарьтай. Энэ өдөр ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах наадамд оролцож буй тамирчдын төлөөллийг хүлээн авч дотно яриа өрнүүллээ.

Уулзалтад Монголын баг тамирчдаа төлөөлж кёрлингийн тамирчин Г.Энхзаяа, шорт трекийн тамирчин Г.Мөнх-Эрдэнэ, М.Борхүү нар хамрагдаж санал бодлоо солилцов.

Уулзалтаар ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах энэ удаагийн наадам Харбин хотноо өрнөж буйд баяртай байгаагаа илэрхийлэн ойрын жилүүдэд Ази тивд өвлийн спорт түлхүү хөгжиж байгааг дурдлаа.   Түүнчлэн тэрбээр Олимпын хөдөлгөөний гол цөм тамирчин хэмээн онцолж, нийт баг тамирчдад амжилт хүсэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна