Намайг энэ талаар мэдээлэл өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн. Би ЭЭЖ, ДҮҮ НАРЫНХАА төлөө бүгдийг хийнэ

М.Үүрээ
2025/02/06

БГД-ийн 22-р хороонд 1-р сарын 23-24-нд  шилжих шөнө нэг гэр бүлийн зургаан хүн угаартан нас барсан. Энэ гэр бүлээс цэрэгт явсан хүү нь л амьд үлджээ. Тэрээр цэргээс чөлөөгөөр ирээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлэл өгөхөөр хандав.

Тэрбээр хэлэхдээ, БИ ЭНЭ ТАЛААР ГОМДОЛТОЙ БАЙНА ГУРВАН ДҮҮ ЭЭЖИЙГЭЭ ЦЭРЭГТ ЯВААД ИРЭХЭД АЛДЧИХСАН ТЭР НАДАД МАШ ИХ ХАРАМСАЛТАЙ БАЙНА МИНИЙ АМЬДРАЛ ЦААШДАА БҮРХЭГ БОЛСОН ХӨӨРХӨН ДҮҮ НАР МИНЬ ЮУГАА Ч МЭДЭХГҮЙ БАЙЖ БАЙГААД ӨӨД БОЛЧИХЛОО.  

МАНАЙ ЭЭЖ ЖИРИЙН НЭГ ҮЙЛЧЛЭГЧ БАЙСАН ЭЭЖ МААНЬ ХАМГИЙН САЙН ЭЭЖ БАЙСАН МАНАЙ ТАЛД ААВ БАЙХГҮЙ ДҮҮ НАРЫГ МААНЬ ХҮНИЙ ДАЙТАЙ ХҮН БОЛГОЖ БАЙСАН ХАМГИЙН ТОМ ДҮҮ МААНЬ КОЛЛЕЖ ТӨГССӨЖ БАЙСАН БАГШ НЬ ИРЭЭД ХЭЛСЭН  ТАНАЙ ДҮҮ ХАМГИЙН ТҮРҮҮНД ИРДЭН  САЙН ОХИН БАЙСАН ХИЧЭЭЛИЙНХЭЭ ДҮНГ САЙН ӨГСӨН ЦААШАА СУРЧ ЖҮЖИГЧИН БОЛНО ГЭЖ ЯРЬЖ БАЙСАН ГЭЖ БАГШ НЬ ХЭЛСЭН ДУНД ДҮҮ МААНЬ ГУРАВДУГААР АНГИ БАЙСАН ХОРООЛОЛД СУРДАГ БАГА ДҮҮ МААНЬ НЭГДҮГЭЭР АНГИД ОРСОН ДҮҮГИЙНХЭЭ НЭГДҮГЭЭР АНГИЙН ТӨГСӨЛТИЙГ АХ ГОЁ ХИЙЖ ӨГНӨӨ ГЭЭД АХ НЬ ЦЭРЭГТ ЯВААД ИРЛЭЭ ГЭЖ ХЭЛЭХ БАЙСАН ЧИНЬ ТИЙМ ЮМ БОЛЧИХЛОО” гэлээ. 



0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
7
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.179.208
2025/02/06
0
0
АЙМШИГ. ЭНЭ с айжруулсан түлшээр 779 хүн өнгөрсөн гэхээр арай ч дээ.
Хариулах