Үймүүлсэн гэх шалтгаанаар айлын хүүхдийн биед халдсан эмэгтэйн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Admin
2025/02/04

Цахим сүлжээнд “Би гэртээ байхаас айж байна. Дүү нараа аваад гадаа гарвал битүү утаа, гэртээ тоглосныхоо төлөө доод айлын эгчид өдрийн 11:00 цагт зодууллаа. Үнэхээр гомдож байна” гэх утга бүхий бичлэг, зургийг нийтэлсэн. Уг асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлснийг мэдээлээд байсан юм.

Энэхүү хэргийг Цагдаагийн байгууллагаас торгох саналтай шүүхэд шилжүүлж шийдвэрлэснийг мэдээллээ.

Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйл. Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах
1.Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (100,000), хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (1,000,000) торгоно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.91.31
17 цагийн өмнө
0
0
Тэр эрэгтэй хүүхэд биш /үалуу/ арай муухай хүн байдаг шүү ер нь айлын дээрээс орой пижигнээд байх үнэн хэцүү шүү урд өдөр нь амраахгүй дижигнээд дараа өдөр нь бас пижигнэхээр хүн уурлахгүй яах юм бэ? Тэр шуугиж дижигнээд байгаа айлын тэр тусмаа тэр залуу хүүхдийн түмэн буруу шүү маш хорлолтой байдаг шүү тэр бичлэг хийж байгаа хэлж ярьж байгаа нь нэг л биш хүүхэд байдаг шүү. Яагаад уучлаарай гэж хэлж болохгүй гэж тэр эмэгтэй гэртээ амрах эрхтэй биздээ юун шүүх вэ арай арай тэр хүүхдэд ч бас шийтгэл хүлээлгэж иргэдэд мэдэгдэх нь зүйтэй байх шүү.
Хариулах
66.181.185.10
23 цагийн өмнө
1
0
орчин үеийн хүүхдүүд дэндүү эрх чөлөө нэрийн дор ахмад настай хүний үгийг сонсдоггүй маш их зантай өөрийнхөө эрх ашгийг зөвхөн боддог эцэг эх нь утга учиргүй өмөөрдөг нь нууц биш тийм учраас буслын амгаоан тайван байдлыг алдагдуулж байгам нь маш буруу ийм зөрчилд хариуцлага тооцох эцэг эхийг нь шийтгэх ёстой
Хариулах